Европын улс орнуудаас Черногор коронавирусний халдваргүй ганц орон байсан билээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө Черногорт “Ковид-19”-ийн хоёр тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Ерөнхий сайд Душко Маркович мэдэгдэхдээ “Хоёр эмэгтэй халдвар авсан нь тогтоогдсон. 1948 болон 1973 онд төрсөн эмэгтэй “Ковид-19”-ийн халдвараар өвчилсөн” гэжээ.
Европт өдгөө хэд хэдэн улс гаднын иргэдийг хүлээж авахгүй гэдгээ зарлаад байна. Тухайлбал, Канад, Киргиз, Гүрж, Франц улсууд гаднын иргэдийг эх орондоо хүлээж авахгүй байх шийдвэр гаргаад байгаа юм.
Ийнхүү Европ бүхэлдээ цар тахлын эрсдэлд орлоо.