КОВИД-19 I Кевин Дюрант халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгч, NBA-н “Brooklyn Nets” багийн тоглогч Кевин Дюрант коронавирусний халдвар авчээ.

Тус багийн дөрвөн гишүүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсны дотор NBA-н аварга, “Улирлын үнэ цэнэтэй тоглогч” Кевин Дюрант байжээ.

“Brooklyn Nets” багийн зүгээс дөрвөн тоглогчийг тусгаарлаж, эмчийн хяналтад авсан талаар мэдээллээ. Багийн хувьд хамгийн сүүлд улирлын тоглолтын үеэр “Los Angeles Lakers” багтай тоглолт хийэнн.

Коронавирусний халдварын улмаас NBA-н улирлын тоглолт одоогоор хаагдаад байгаа. 

NBA-д Рүди Гобер, Донован Митчелл, Кевин Дюрант, Кристиан Вүүд зэрэг тоглогчид “Ковид-19”-ийн халдвар авсан нь ийн тогтоогдоод байна. 

 

Top