Коронавирусний оношлуур ямар үнэтэй вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Шинэ төрлийн коронавирусний оношлуурын үнэ тухайн улсаас шалтгаалан 30-60 ам.долларын үнэтэй бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага илүү хямд хувилбар эрэлхийлж байна ДЭМБ-ын Европ дахь товчооны зохицуулагч Дорит Нитзан мэдэгджээ.

Оношлуурын үнэ өндөр тул зарим улс орнууд гамтай хэрэглэх шаардлагатай тулгарч буй талаар тэрбээр дурьдаад, ДЭМБ одоогоор илүү хямд хувилбарыг судалж байгаа гэжээ. Гэхдээ бүгд шалгалтаар орж, баталгаажуулагдах ёстойг онцолсон байна. 

ДЭМБ энэ сарын 11-нд КОВИД-19 коронавирусний халдварын дэгдэлтийг цар тахал гэж зарласан. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 188773-д хүрч, халдварын улмаас 7853 хүн нас барж, 81224 өвчтөн эдгэрээд байна. Цар тахал дэлхийн 152 оронд тархаад байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.186.15) 2020 оны 03 сарын 19

J.Amarsanaa 10$-oor olj handivlasan geed baisan.

1  |  0
zochin(192.82.78.75) 2020 оны 03 сарын 19

heseg zaluus yapond uildverlesen 275 shirheg buyu 5 say tugrugnii turgen onoshluuriig hanbivlaj baisan, tegeheer yapon onoshluur 18-20.000 tugrugnii l unetei gesen ug, tiim ch undur dun bish uchir yaraltai avch ashiglah heregtei

1  |  0
zochin(66.181.178.180) 2020 оны 03 сарын 19

mgliin tom company bolon huwiin hewshiliin bankuud awaad ogchih

2  |  0
Зочин(43.242.243.120) 2020 оны 03 сарын 19

Манай улсын том том компаниуд санаачлагаараа худалдаж аваад улсдаа өгчихмөөр юм. Ард иргэдийнхээ төлөө цаашилвал монгол улсынхаа төлөө эд нар толгойгоо, хөрөнгөө зарцуулах цаг болж дээ.

2  |  0
Top