КОВИД-19: Юуны учир хүмүүс 00 цаас их хэмжээгээр худалдан авч байна вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүмүүс их хэмжээгээр ариун цэврийн цаас худалдан авч байгаа тухай мэдээлэл гарах болсон. Гэвч хэн ч цар тахлын үед 00 цаас юунд хэрэгтэй болохыг ойлгохгүй л худалдан авч байна.

Мэргэжилтнүүд хүмүүст яагаад ариун цэврийн цаас хэрэг болсон тухай хэд хэдэн хувилбар дэвшүүлжээ. КОВИД-19 халдвар дэгдсэн мэдээлэл гарсан даруйд Япон, Хонконг, Сингапурт супермаркет, дэлгүүрүүдийн лангуунаас 00 цаас алга болсон бол хамгийн сүүлд АНУ, Европ даяар ийм үзэгдэл ажиглагдаж байна.

Зарим хүмүүс 00 цаасыг амны хаалтын дотор хамгаалалт болгон ашиглаж байгаа ч энэ мэргэжилтнүүдийн ярьснаар вирусээс найдвартай хамгаалж чадахгүй аж. Амны хаалтын үйлдвэрлэл нэмэгдэх тохиолдолд ариун цэврийн цаасны нийлүүлэлт багасаж, хомстол үүснэ гэх яриа мөн олон нийтийн сүлжээгээр дэлгэрчээ. Гэвч энэ нь цуурхал төдий. Учир нь энэ хоёр бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоорондоо ямар ч холбоогүй аж.

Түүнчлэн, илүү үнэмшилтэй хувилбарууд бас бий. Тухайлбал, хүмүүс дор хаяж хоёр долоо хоногийн хорио цээрийн дэглэм тогтооно гэх айдаст хөтлөгдөн хамгийн түрүүнд дуусдаг хэрэгцээний бүтээгдэхүүнээ эртнээс нөөцөлж байна. Гэр бүлээрээ ажил, сургуульд явж, гэртээ байх цаг нь бага байхад ариун цэврийн цаасны хэрэглээ буурдаг байна. Гэр бүлийн гишүүд бүгд хөр хорионд ороход энэ хэрэглээ нэмэгддэг төдийгүй дэлгүүрүүд онгойх эсэх нь тодорхойгүй гэж үзэн хэрэгцээний барааг их хэмжээгээр худалдан авах үзэгдэл ажиглагдаж байна.

Мөн сэтгэхүйтэй холбоотой нэгэн хувилбарыг мэргэжилтнүүд дэвшүүлжээ. Онцгой нөхцөл байдалд хүмүүс бие биенийгээ даган дурайх явдал гардагтай холбоотой гэж шинжээчид мөн үзэж байна. Европт, ялангуяа Испани, Италид хүмүүс алчуур тэр бүр хэрэглэдэггүй бөгөөд оронд нь цаасан алчуурыг илүүд үздэг байна. КОВИД-19 халдвар дэгдээд буй энэ үед хүмүүс алчуураар халдвар авахаас эмээж энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үзэх болжээ.

Top