Киргиз улс коронавирусний тохиолдол илрээгүй цөөн хэдэн орны нэг байсан юм. Тэгвэл тус улсад хэдхэн цагийн өмнө анхны тохиолдол бүртгэгджээ. Ингэхдээ коронавирусээр халдварласан гурван тохиолдлыг илрүүлсэн талаар Киргизийн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна.
“Ковид-19”-өөр өвчилсөн гурван хүн Жалал-Абад мужийнх аж. Тэд саяхан Саудын Арабд очоод ирсэн талаар Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.
Хятадад биологийн зэвсгийн шинжээчдийн багийн гаргаж авсан коронавирусний эсрэг вакцины эмнэл зүйн туршилтыг эхлүүлээд байгаа юм. Энэхүү вакциныг коронавирусний халдварыг зогсоох шинжлэх ухааны хамгийн хүчтэй зэвсэг гэж эрдэмтэд үзжээ. Түүнчлэн судалгааны багийнхан вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэхэд бэлэн болгосон гэх мэдээлэл бий.