Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 12300 болж нэмэгдсэн байна. “Focus online”-д мэдээлснээр ХБНГУ-д 31 хүн коронавирусний улмаас нас баржээ. Тэгвэл эмчлэгдсэн хүний тоо 105 байгаа юм.
Германы Канцлер Ангела Меркель “Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш коронавирусний халдварын тархалтаас өөр ямар ч сорилт германчуудаас ийм эв санааны нэгдэл шаардаж байгаагүй” гэж мэдэгджээ.
Коронавирусний халдварын голомт байсан Хятад улс нөхцөл байдлыг хяналтдаа барьж чадсан бол одоо Европ халдварын голомт болоод байна. Европт коронавирусний халдваргүй нэг ч улс үлдээгүй юм. Ялангуяа Итали, Герман улс “Ковид-19”-ийн халдварын голомт болоод буй.