КОВИД-19 I АНУ-д нас баралт 200 болж нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 200 болж нэмэгджээ. Энэ талаар Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлэв.

“COVID-19”-өөр халдварласан хүний тоо 13680 болжээ.

Вашингтонд нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. Вашингтонд 74 хүн нас бараад байгаа юм.

Нас баралтын тоогоороо хоёрт Нью-Йорк оржээ.

АНУ-д өчигдөр /2020.03.20/ коронавирусний халдварын 9345 тохиолдол бүртгэгдсэн байсан бол энэ тоо хоногийн дотор огцом өсөөд байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирусний хадварын тархалттай холбоотойгоор онц байдал зарласан юм. Онц байдал зарласнаар коронавирусний эсрэг тэмцэхэд 50 хүртэлх тэрбум ам.доллар хуваарилах боломжтой гэж Доналд Трамп мэдэгджээ.

 

Top