Коронавирусний нүүдэл: Хоёр дахь давлагаа Азийн орнуудад заналхийлж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

БНСУ, БНХАУ, Сингапур болон Азийн бусад улс орнууд КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэлд амжилт гаргаж байгаа ч вирус Европ, АНУ-гаас зөөвөрлөгдөн орж ирэх шинэ аюултай тулгарч эхэлжээ.

Азид коронавирусний халдварын дэгдэлт буурч, нөхцөл байдал сайжирч байна. Японд гэхэд өнгөрсөн лхагва гарагт гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 154 тохиолдол илэрсэн Хоккайдо муж онцгой байдлын дэглэмийг цуцалжээ. Халдварын голомт байсан Ухань хотод сүүлийн нэг хоногт халдвар авсан ганц ч тохиолдол илрээгүй бол зургаан долоо хоногийн туршид хөл хорионд орсон олон хотын оршин суугчид гэрээсээ гарч эхэлж байна.

Мэргэжилтнүүд вирусний тархалтын идэвхжил өөрчлөгдөж байна гээд өдгөө Европ халдварын голомт болж, Ази эсрэгээр оргил үеийн даван туулсан гэж үзжээ. Гэсэн хэдий ч БНСУ, БНХАУ болон Ази тийвийн бусад улс оронд коронавирус “импортлогдон” орж ирэх тохиолдлууд нэмэгдэж байгаа тул мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарыг үүнд бэлтгэлтэй байхыг анхааруулж байна.

БНХАУ-д сүүлийн хэдэн хоног халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй ч өнгөрсөн лхагва гарагт 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн орж иржээ. Сингапурт сүүлийн нэг хоногт 47 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 33 нь хилийн чанадаас ирсэн хүмүүсээс илэрчээ. Тэдний 30 нь Сингапурын иргэд байжээ. Статистик мэдээллээс үзвэл, Ази дахь коронавирусний халдварын дэгдэлтийн оргил үе өнгөрсөн ч халдварын тархалт намжих болоогүй байна гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.88.168.40) 2020 оны 03 сарын 21

Mongold zovxon exnii davalgaa exelj baigaag anxaaraarai!\nZovxon gadnaas virus teeverlegdej orj irj baina dotroo baixgyi gesen mash buruu oilgolttoi xymyys ix baina onoodor xen xaldvar teegch bolood baigaag Mongold xelex argagyi shyy!Xol xoriog xatuu mordoj ontsiin shaardlaggyi bol xyyxdyydee daguulj gaduur selgyytsexgyi baix ni xamgiin chuxal shyy !

1  |  0

Top