КОВИД-19: АНУ-д гэр бүлийн дөрвөн хүн нэг долоо хоногийн дотор нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 21

АНУ-ын Нью Жерси мужид 73 настай Грейс Фаско гэгч эмэгтэй гурван хүүхдийн хамтаар нэг долоо хоногийн дотор корнавирусний халдварын улмаас нас баржээ.
 


“The Mirror” сонинд мэдээлснээр, талийгаач Грейс Фаско 11 хүүхэд, 27 ач зээтэй байжээ. Өнгөрсөн долоо хоногт 55 насандаа түүний охин, хүү хоёр нас барсан бол Грейс Фаско хожим мөн мөнх бусыг үзүүлжээ. Түүний биеийн байдал хүнд байсан бөгөөд хүүхдүүдээ нас барсныг мэдээгүй өнгөрсөн байна. Өнгөрсөн пүрэв гарагт түүний гурав дахь хүүхэд мөн халдварын улмаас нас барсан байна.

Тус гэр бүлийн бусад гишүүд тусгаарлагдаад байгаа бөгөөд шинжилгээний хариу хүлээж байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 262834 хүн коронавирусний халдвар авснаас 11176 хүн нас барж, 88746 өвчтөн эдгэрчээ. Хятад улсад 81008 (нас барсан 3255), Италид 47021 (нас барсан 4032), Испани 19980 (нас барсан 1002), Иранд 19644 (нас барсан 1433), АНУ-д 17251 (нас барсан 201), Германд 13957 (нас барсан 44), Францад 12612 (нас барсан 450), БНСУ-д 8799 (нас барсан 84) тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ульяна(66.181.180.51) 2020 оны 03 сарын 22

Солонгост нас барсан хүний тоо сонирхолтой бага байгаад байхын. Хэрэв энэ тоо үнэн бол тэднээс туршлага судалмаар санагдаж байна. Тэр орон чинь анагаах, эмнэлэг талдаа бас бусад орноос илүү мундаг байж магадгүй шүү.

0  |  0
Баатархүү(202.9.40.209) 2020 оны 03 сарын 22

тусгай үүрийн онгоцоор гаднаас вирус импортлохоо болио чээ ЭМЯ, УОК-оо

3  |  0
Зочин(66.181.161.17) 2020 оны 03 сарын 22

Гадаадаас иргэдээ авч байгаа нь хүнлэг үйлс боловч сүйрэл дагуулах нь ойлгомжтой

3  |  0
Zochin(122.201.21.7) 2020 оны 03 сарын 22

Neeree l yag golomt dr ajilaj bgaa emch suvilagch nartaa anhaaral tavih heregtei shuu

3  |  0
Бат (66.181.161.97) 2020 оны 03 сарын 21

НУУГААГҮЙ БОЛ ЯАХ Ч ҮГҮЙ !

1  |  0
Ум ма ни бад мэ хум(64.119.17.149) 2020 оны 03 сарын 22

Бурхан өршөө. Эмч сувилагч нарыг тусад нь байрлуулж төсвөөс зардлыг нь дааж ажилдаа явах боломжоор ханга. Тэд гэртээ харихаас айж байна үнэндээ. Бас цагдаа онцгойнхон эмч сувилагч нарын ар гэрт нь анхаар. Харах хүнгүй хүүхдүүдийг нь харж хамгаалах газарт байршуулах арга хэмжээ даруй ав. Гадаадад байгааг хөөрхий эвий гэхээс илүү өвчинтэй 1р шугаманд тулж байгаа хүмүүстээ анхаар

8  |  1
28 Weeks Later(202.179.24.84) 2020 оны 03 сарын 21

1  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 22

haldvar taraasan nuusan esergyyzel yzyylsen zereg zorchilyydiig shalgaj torgoh heregtei shdee, gadnaas ireed haluungui geed daraa ni genet ilreed baigaa hymyys mash ih taraaj baigaa gadnii ornuudiin jisheeg har !!

5  |  0
зочин(202.9.46.23) 2020 оны 03 сарын 22

хэт таргалалт ажиглагдаж байна

2  |  0
Зочин(202.9.46.23) 2020 оны 03 сарын 22

Америкаас халуун бууруулах эм ууж коронавирусын өвчнөө нууж орж ирсэн 37 настай хятад эмэгтэйд ХКН эрүүгийн хэрэг үүсгэсэн байна шүү. Манай чартераар орж ирж байгаа халдвар тээгчдэд ямар хариуцлага тооцогдох вэ

9  |  0
Top