КОВИД-19: ОХУ-аас Монгол зэрэг 13 оронд оношлуур нийлүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 21

ОХУ-ын Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага КОВИД-19 халдварын шинжилгээ авах 100 мянган оношлуурыг Иран, Монгол, БНАСАУ, Евразийн эдийн засгийн холбоо, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд зэрэг нийт 13 улс оронд хүлээлгэн өгчээ. Өдгөө Венесуэл, Серби, Египет улсад нийлүүлэхээр ажиллаж байна гэж тус байгууллагаас мэдээлжээ.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1.5 сая оношлуурыг дэлхий даяар хуваарилсан бөгөөд ойрын ирээдүйд үүнээс 80-100 дахин илүү их лабораторын оношлуур шаардлагатай байна гэж ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан мэдэгджээ.

Нийлүүлэлтийн сүлжээ маш ноцтой байдалд байгаа тул материал, техник хэрэгсэл болон мэргэжилтнүүдийн шилжилт хөдөлгөөнийг хийхэд улам бүр хүндрэлтэй болж буйг тэрбээр дурджээ. Дэлхий дахинд агаарын тээврийн холбоо бараг зогсоод буй энэ үед шаардлагатай улс оронд хангамж хүргэхэд агаарын гүүр хэрэгтэй байна гэж тэрбээр онцолжээ. Гэхдээ нөхцөл байдал тийм ч найдваргүй бус гэнэ. Учир нь Хятад улсын үйлдвэрлэгчидтэй ДЭМБ тохиролцоонд хүрч, Дубай дахь нөөцөө бүрдүүлэх боломжтой болсон тэрбээр мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатархүү(202.9.40.209) 2020 оны 03 сарын 21

Чадлаа мэдэхгүй байж гаднаас вирус импортлохоо болиорой ЭМЯ, УОК-оо

0  |  0
Su ah (202.179.24.122) 2020 оны 03 сарын 21

Oнгоцоо нисгэж монголд хувиарласан зөвхөн тэр оношлуурыг хүн тээвэрлэхгүйгээр авчрах нь тусгай үүргийн нислэг болно одоо ойлгомон уу ???

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 21

Ayul tohioldohod oros horsh ornuud l shyydee, orosoos oor ter latin amerikiin zovson ulsuudad tuslah uls baihgui

0  |  0
Top