Испанийн өндөр настнуудын асрамжийн газарт халдваргүйжүүлэлт хийж буй цэргийнхэн коронавирусний халдварын улмаас орондоо нас барсан хөгшдийн цогцос илэрч буй тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Маргарита Роблес мэдээлжээ.
Цэргийнхэн зарим асрамжийн газарт асаргаа сувилгаагүй хаягдсан хүмүүс, орондоо нас барсан хөгшидтэй хүртэл таарсан байна. Өөрийн үүрэг хариуцлагыг биелүүлэхгүй байгаа хэн ч хуулийн өмнө хатуу хариуцлага хүлээх болно гэж тэрбээр анхааруулжээ.
Мэдээллийн “Europa Press” агентлагийн мэдээлснээр, өндөр настнуудын асрамжийн газар нас барсан хөгшдийн цогцсыг илрүүлсэн хоёр тохиолдол гарсан тухай тус улсын батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлж байжээ.
Өнгөрсөн долоо хоногт Испанийн асрамжийн газруудад нөхцөл байдал маш хүнд байгаа нь ил болсон. Хэдхэн хоногийн дотор олон зуун өндөр настнууд нас барсан бөгөөд прокурорын газар хэргийг шалгаж байгаа бол онцгой байдлын анги нэгтгэлийн алба хаагчид асрамжийн газруудад халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн байна.
Нийт 2.8 мянган цэргийн алба хаагчид асрамжийн газар, нисэх онгоцны буудал, төрийн байгууллага, гудамж талбайг халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.
Испани улс коронавирусний тархалтын хэмжээгээр Европт Италийн дараа буюу хоёрт орж байна. Тус улсад энэ сарын 24-ний байдлаар нийт 33089 хүн халдвар авснаас 2182 хүн нас барж, 2355 өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол 3355 өвчтөн эдгэрчээ.
Сэтгэгдэл ( 7 )
европ хүмүүс хүүхдээ 18 нас хүрмэгц гэрээсээ хөөдөг, хүүхдүүд энэ өдрөөс эхлэн өөрөө бие дааж амьдралаа хөөгөөд явчихдаг, эцэг эхээ анхаардаггүй. эцэг эх нь өтлөгөөхөөрөө асрамжийн газарт очдог. ийм л хүмүүс. тэд хөгжлийн өндөр түвшинд хүрэхээсээ өмнө бидний адил эцэг эхтэйгээ амьдарч, эцэг эхээ хардаг асардаг, эцэг эх нь ч үр хүүхдээ халамжилдаг байсан. улс хөгих тусам энэ сайхан ёс заншил арилж алга болдог бололтой
Хэт их ардчилал явагдсаны гай энэ дээ дэндүү энэрэнгүй бус болцгоодог юм байна лээ
Худлаа, наадах чинь улаан Хятадын суртал ухуулга шүү, Нятгалж үзэж байж мэдээ тавь л даа
Aimaar yumaa europ khvmvvst etseg ekhee khairlana gesen setgel bdaggvi yum bna .. shuud khayad yavdag ni vnen yum bna . Asia khumvvshch shal oor yum bna
uxedegvi yag mangas shig bolchixson nastaa xumuus ix baidag . Xymas xuruu ni aimaar bolson.Tiim xumuus odoo yaxaw dee.
Энэ европийн улс орнууд чинь сэтгэл зүрх гэж байдаг юм уу? Ардчилал хэт хөгжихөөр одоо ийм болчихдог юм уу? Хүн үү? дургүй хүрчихлээ байна. Улс орондоо оруулмааргүй муухай хүмүүс байна. Салхин доогуур нь гарамгүй улс бнаа бнаа.
Delhii hugshchuuleesee ingej salj bga yum bna l daa. Muuhai l yum daa. Maniusiig hugshruhuur bas neg shine Virus gargaj ireh bh daa.