КОВИД-19 I Их Британи гурван сарын дотор өвчлөлийг даван туулна гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Их Британи даяар гурван долоо хоногийн хөл хорио тогтоожээ.

“COVID-19”-ийн тархалтын эсрэг тэмцэхээр энэхүү арга хэмжээг авч байгаа талаараа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна. Тэрбээр “Бид бүгдээрээ илүү том арга хэмжээ авах хэрэгтэй болоод байна. Өнөөдөр би британичуудад маш энгийн тушаал өгч байна. Та бүхэн гэртээ байцгаагаарай” гэж “Twitter”-ээрээ дамжуулан шууд мэдэгдэл хийжээ.

Британичууд маш цөөхөн шалтгаанаар л гэрээс гарч болох аж. Олон хүн зэрэг өвчилбөл эрүүл мэндийн газар ачааллаа дийлэхээ болино. Иймээс өвчний тархалтыг удаашруулах хэрэгтэй гэж Борис Жонсон үзжээ. Түүнчлэн хоёроос дээш хүн цуглах хориотой болжээ.

Мөн Их Британид хүнсний дэлгүүрээс бусад бүх дэлгүүр хаагдсан байна.

Их Британийн Гадаад хэргийн яам өмнө нь иргэдээ хилийн чинадаас эргэн ирэхийг уриалсан юм.

Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон Их Британи гурван сарын дотор коронавирусний халдварын тархалтыг даван туулах болно гэжээ.

 

Top