Францад халдварын улмаас таван эмч нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Францад шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас таван эмч нас барсан тухай France Info цахим хэвлэлд мэдээлжээ.

Хамгийн сүүлд 70 настай эмч Кольмарт, 68 настай эмч Тревенанд нас баржээ. 

Компьены эмнэлэгт шөнийн ээлжинд жижүүрлэж байсан 67 настай эмч энэ сарын 21-нд нас барснаар эмч нарын дунд анхны нас баралт бүртгэгдсэн юм.

Даваа гарагт халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж байсан хоёр эмч нэмж нас барсан тухай Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдээлсэн.

Тэгвэл “Өнөөдөр Францын эмч нар дахин хоёр мэргэжил нэгт нөхдөө үүрд үдэж байна” гэж тэрбээр өдөр тутам хийж буй хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улсад коронавирусний 19856 тохиолдол бүртгэгдэж, 860 өвчтөн нас барсан байна. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.186.161) 2020 оны 03 сарын 24

67 nastai emche shuniin eeljind ajilluuj bhdaa yahav dee

1  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 24

haldah zai zavsar gargaad baina daa, mash nariin anhaarch mm-r ch ayul gargahgui baihiig hicheeh heregtei bainaa emch , italid 45 emch nas barsan orovdoltei l udaa

0  |  0
zochin(202.9.46.167) 2020 оны 03 сарын 24

haramsaltai

1  |  1
Эмчийн охин(202.9.40.15) 2020 оны 03 сарын 24

Эвий эвий

2  |  0
Эмчийн охин(202.9.40.15) 2020 оны 03 сарын 24

Эвий эвий

2  |  0
Top