Италийн Иргэний хамгаалалтын газрын тэргүүн Анжело Боррелли тус улсад шинэ төрийн коронавирусний халдвар авсан хүмүүсийн бодит тоо 64 мянга бус үүнээс арав дахин их байж болзошгүй гэж таамаглаж байна.
La Repubblica сонинд өгсөн ярилцлагад Анжело Боррелли хэдэн хоногийн дараа тус улс халдвар авагсдын тоогоор Хятад улсыг тэргүүлэхийг ч үгүйсгэх аргагүй гэж онцолжээ.
Италид одоогийн байдлаар 64 мянга орчим хүн халдвар авснаас зургаан мянга гаруй хүн нас барж, 7.5 мянган өвчтөн эдгэрчээ
Сэтгэгдэл ( 0 )