АНУ-ын Миссури мужийн харьяат нэг гэр бүлийн таван хүнээс коронавирусний халдвар илэрсэн тухай тус мужийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Өдгөө 63 настай Жейн Вайнхаус болон түүний нөхөр, хоёр хүү, бэрийнхээ хамтаар коронавирусний шинжилгээнд ороход вирусээр халдварласан болох нь тогтоогдсон аж.
Тэд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сейнт Луйз орчмын Израил сүмд зохиогдсон буян номын ажилд оролцсон гэж асуумжид хариулжээ.
Одоогоор ахмад настнуудын биеийн байдал хүндэвтэр, хоёр хүү, бэрийнх нь биеийн байдал тогтвортой байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “ковид-19” буюу шинэ төрлийн коронавирусний халдвар гэр бүлийн орчинд тархах өндөр эрсдэлтэй гэж анхааруулж байсан юм.
Эх сурвалж: NBC News