Дөнгөж саяхан Их Британийн Букингемийн ордноос Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын угсаа залгамжлах хунтайж Чарльз коронавирусээр халдварласан болохыг зарлалаа.
Одоогоор түүний биеийн байдал тогтвортой, хуурай ханиалгах шинж тэмдэгтэй байгаа аж.
Букингемийн ордонд ийнхүү коронавирус илэрсэн учраас тусгаарлан, эмчийн хяналтад авахаар болоод байна.
Хунтайж Чарльз яг одоо Шотландад тусгаарлалтад оржээ. Гэвч сүүлийн хэд хоног нийгмийн олон арга хэмжээнд оролцон, тоймгүй олон хүнтэй харилцсан болохоор чухам хаанаас халдвар авсан болохыг тодорхойлох боломжгүй байгаа аж.
Эх сурвалж: CNN