Ковид-19: Халдвар авагсдын тоо 440 мянгыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

Дэлхий дээр шинэ төрлийн коронавирусний халдвар авсан хүний тоо 444227-д хүрч, 20476 хүн нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Зөвхөн  Европ тивд халдварын тохиолдол 220 мянгыг давж, 12 мянга гаруй хүн нас барсан байна. Африк тивд халдвар хамгийн бага тархсан бөгөөд тэнд 1664 халдварын тохиолдол бүртгэгдэж, 29 хүн нас баржээ.

Хятад улсад 81285 (нас барсан 3287), Италид 74386 (нас барсан 7503), АНУ-д 54381 (нас барсан 734), Испанид 47610 (нас барсан 3434), Германд 31554 (нас барсан 149), Иранд 27017 (нас барсан 2077), Францад 25233 (нас барсан 1331), Швейцарт 9765 (нас барсан 103), Их Британид 9529 (нас барсан 422), Өмнөд Солонгост 9137 (нас барсан 126) тохиолдол тус тус бүртгэгдсэн нь халдварын тархалт хамгийн их улс орнууд юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.41) 2020 оны 03 сарын 26

Olon zuiliig hun torolhtond oilguulj ogson Corona chamd talarhlaa. Odoo bolno guij bna please. Hun torolkhtonoos mini yavaarai

0  |  0
Top