Хонь
Хэрэггүй зүйлсээс татгалзаж, цэвэрлэгээ хий. Та бүхэл өдрийн турш сайхан ааштай байх болно. Ойр дотнын хүмүүс, хүүхдүүддээ анхаарал халамж тавиарай. Тэдний хайр танд эрч хүч, өөдрөг байдал ѳгнѳ.
Үхэр
Хэт яарч сандарсны улмаас ажлын хамт олон болон ойр дотнын хүмүүстэйгээ утгагүй хэрүүл хийнэ. Жижигхэн асуудлууд хуримтлагдаж, таны хүч чадлыг шавхана. Гэхдээ удахгүй болох баярт үйл явдлын мэдээ таны сэтгэлийг засаж, найз нөхдөө өөрийн хурц ухаан, алиа хошин зангаараа баярлуулсан хэвээр байна.
Ихэр
Үдээс өмнө гэр бүлийн асуудал, ажил хэргээс болж хүмүүстэй муудалцах магадлалтай. Гэхдээ үдээс хойш, үдэш таны сэтгэл сэргэнэ. Эрч хүч, эерэг сэтгэлгээ тань эсрэг хүйсийн хүмүүсийг татна.
Мэлхий
Энэ өдөр та хэнд ч хэрэггүй хэрүүл маргаанд оролцох магадлал өндөр. Тун болгоомжтой байхгүй бол үүссэн асуудал таны эрч хүчийг сорох болно. Ганцаараа хэсэг зуур байхыг зөвлөж байна. Тайвширсан үед ажлын хамт олон тань таныг хүндлэх юм.
Арслан
Өнөөдөр баяр баясгалантай, өөдрөг байх тул хаана ч очсон хүмүүсийн анхаарлын төвд од болон гялалзана. Хүмүүсийн хайр, хүндэтгэл таны эрч хүчийг улам нэмнэ. Тиймээс сүүлийн үед үүсээд байгаа хувийн асуудлаа өнөөдөр л цэгцлэх хэрэгтэй.
Охин
Хэрэггүй эд зүйлсээ хаяж, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэ. Сайн мэдэхгүй ажлаа битгий хийгээрэй. Шинээр хийхээр бодож байсан зүйлээ түр хойшлуул. Учир нь өнөөдөр та өдөр тутмын жижиг асуудлуудаас салж чадахгүй. Хүүхдүүддээ анхаарал тавь.
Жинлүүр
Хамтдаа ажил төлөвлөх, гэр бүлийн асуудлаа шийдэх, зочин хүлээж авах, айлд айлчлахад таатай өдөр. Эмэгтэй жинлүүрүүд авьяас чадвараараа олныг бишрүүлнэ. Аялал зугаалгад явах, уулзалт хийх, мэдээлэл, бэлэг солилцоход сайн өдөр.
Хилэнц
Сайн сайхан мэдээ ирэх өдөр. Гараг эрхсийн байдал таныг ажлаа амжилттай дуусгахад тусална. Үдэш орой тайван амгалан өнгөрнө. Ѳөртөө итгэлтэй болж, байр сууриа тогтвортой байгааг мэдэрнэ. Хүүхдүүдтэй тоглож, хүүхэд насны дурсамжаа сэргээ.
Нум
Танаас цацрах эерэг энерги, сайхан ааш, өөдрөг байдал нь эсрэг хүйсийн хүмүүсийг татна. Хөгжилдөн цэнгэх, шинэ хүнтэй танилцахад ээлтэй өдөр.
Матар
Хайртай хүн, хүүхдүүддээ илүү их анхаарал хандуулаарай. Хүнд хоол, хатуу архи дарс хэрэглэхээс татгалзаарай. Хоолноос болж эрүүл мэнд муудах магадлалтай.
Хумх
Нэг талаас хумхууд удахгүй болох баярыг хүлээн догдолж, хүүхэд мэт баярлана. Нөгөө талаас гуниг, түгшүүрт автана. Шинэ үе нь амьдрал, нийгэм, дэлхий ертөнцөд юу авчрах бол гэж шанална. Хүнд хэцүү бодлоо таягдан хаяж, хөгжилдөн цэнгээрэй.
Загас
Үдээс өмнө баяр хөөртэй байх ч үдээс хойш сэтгэлээр унаж, гуниглана. Сэтгэлээ сэргээж, хөгжилтэй байхыг хичээ. Ямар ч том асуудал байсан мартахыг оролдоод үзээрэй.
Сэтгэгдэл ( 0 )