Хонь
Өдрийн эхний хагас нь харилцаа холбоо, уулзалтад таатай. Найз нөхөд болон хамтрагчид шинэ ажлын санал тавьбал зөвшөөрөх гэж яарах хэрэггүй. Энэ долоо хоногт шийдэмгий алхам хийхэд тийм ч таатай биш. Шинэ ажил, төслийн талаар бодож байгаа бол нөлөө бүхий хүмүүсийн зүгээс дэмжлэг ирнэ.
Үхэр
Газар дэлхийтэй ойрхон байгаарай. Туршилт, эсэргүүцэл, залбирал гээд олон зүйлийг хийнэ. Гадаад нөлөө, олон хүний уур амьсгалаас зайлсхийж, аливаа зүйлийг үнэлж, дүгнэ. Зүүдэндээ аянга цахилгаан, цэлмэг тэнгэр харах тийм ч таатай биш. Харин үүл зүүдэлвэл сайны тэмдэг.
Ихэр
Гэр орны ажил их байна. Гэр бүлийн харилцаа сайн болно. Ажил төрлөө бүү хурааж хойшлуул. Хураагдсан олон ажил дараа нь таны сэтгэлзүйг ядраах болно. Санхүүгийн байдалдаа анхаарал хандуул. Зарлага нь орлогоос давж байвал түүнийг багасгах төлөвлөгөө гарга. Ирээдүйд санхүүгээ сайжруулах арга зам олж харахыг хичээ.
Мэлхий
Бэрхшээл нь таныг маш ашигтай зүйлд хүргэнэ. Шинэ үнэнийг олж илрүүлж, уран бүтээлийн потенциал ихээр өсөх өдөр. Шинэ танилуудтай болох нь таныг ертөнцийг өөрөөр харахад тусална. Амьдралдаа шинэ хүнийг оруулж ирэх эсэхээ та өөрөө шийд.
Арслан
Аялахад таатай өдөр. Уран бүтээлийн онгод орно. Чухал харилцаанд бүү яар. Сайн мэдээ нь танд гэрэл гэгээ нэмнэ. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Өнөөдөр та шалтгаангүйгээр гуниг мэдэрч болох ч хорт зуршлуудаасаа татгалзаарай.
Охин
Төлөвлөгөө гаргана. Гэхдээ эргэн тойрныхон таны төлөвлөгөөг дэмжихгүй. Материаллаг байдлаа дээшлүүлэх гэж хичээ. Хүлээж байсан шигээ үр дүнд хүрсэнгүй гэж бүү гомдолло. Амжилт танд бага багаар ирнэ.
Жинлүүр
Өдрийн эхний хагаст амьдралын боломж дээшилнэ. Мэргэжлийн үйл ажиллагаа, найз нөхөдтэйгөө харилцах харилцаанд тун таатай өдөр. Таны ирээдүйд нөлөө үзүүлэх хүмүүстэй танилцаж магадгүй. Гэхдээ хүмүүст хэт их итгэх хэрэггүй.
Хилэнц
Өдрийн эхний хагаст уулзалтуудаа амжуул. Шинэ ажил бодож төлөвлөж байгаа бол хэн нэгнээс дэмжлэг ав. Өдрийн хоёр дахь хагаст хайртай хүмүүстээ анхаарал хандуул. Тэдний асуудлыг ярилц. Дотны хүмүүстэйгээ харилцаа муудахаас болгоомжил. Бүх зүйл танаас хамаарна. Хүнд хэцүү зүйл тохиолдсон ч хамтдаа даван туул.
Нум
Идэвхгүй байна. Бүх зүйлд тэвчээр гарга. Хянамгай байж, эрүүлээр сэтгэ. Танихгүй хүмүүстэй бүү харилцаа үүсгэ. Хуурч мэхлэх, түрэмгийлэх зэргээс татгалз. Төлөвлөсөн уулзалтыг дараагийн долоо хоногт юмуу, эсвэл амралтын өдрүүдээр болгож хойшлуул. Эрүүл мэнддээ анхаарч, хэт ачаалал авахаас татгалз.
Матар
Эрүүл мэндээ анхаарахгүй бол хууч өвчин сэдэрч магадгүй. Тайван амарч, дасгал хөдөлгөөн хий. Нарнаас эрч хүч ав. Өөрийгөө илүү нээлттэйгээр авч явж, урьд өмнөхөөсөө илүү найрсаг бай. Од эрхэсийн нөлөөгөөр та нозоорч мэдэх учир аль болох цэвэр агаарт байхыг хичээ.
Хумх
Хувийн амьдралд маргаан, харилцаа холбоо сэтгэл зовоох зэрэг асуудал тулгарч магадгүй. Сэтгэл санааны хувьд тухтай бус байх, эрч хүч сулрах зэргийг шинэ харилцаагаар нөхөх гээд хэрэггүй. Тэр нь танд асуудал авч ирнэ. Хайртай хүнээ хуурлаа гээд ямар ч таатай зүйл тохиолдохгүй.
Загас
Өдрийн эхний хагаст төлөвлөсөн зүйл бүгд биелэхгүй ч хоёр дахь хагаст жижиг сажиг зүйлийг ч төлөвлө. Дотны хүнтэйгээ маргаж магадгүй байна. Ядарч, амрахыг хүснэ. Гэхдээ оройдоо бүх зүйл хэвэндээ орно. Харилцаа холбоогоо өргөжүүлж, бат бөх болгоход анхаар.
Сэтгэгдэл ( 0 )