ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхны санхүү амжилттай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01
Хонь
Зөрүүд зан, хатуу байдал нь өнөөдөр бүхий л зүйлд тус болно. Танд хүмүүсийн атаархлыг төрүүлэхээр их чадвар байна. Уран бүтээл болон ажилд амжилт ирнэ. Хувийн амьдралд эерэг болон бусад өөрчлөлтүүд гарах бололтой.
 
Үхэр
Амьдралын тань хэвшлийг өөрчлөх үйл явдал болж магадгүй. Чухал шийдвэр бүү гарга. Нөхцөл байдлыг үнэлж дүгнэ. Тайвширч, сайтар бодох нь таныг элдэв хов живээс аварна. Бясалгасан ч болно.
 
Ихэр
Урт хугацааны төлөвлөгөө тань биелнэ. Албан ажилдаа болгоомжтой байж, хийхээсээ өмнө шалга. Нөхцөл байдлыг зөвөөр үнэлэхийн оронд зөрүүд зан гаргадгаа болих хэрэгтэй. Эрүүл мэнд муудаж, ядарч магадгүй. Иймээс биеийн хүчний ажлаас татгалзаарай.
 
Мэлхий
Амьдралыг тань өөрчлөх зүйл тохиолдоно. Магадгүй та чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно. Эцсийн байдлаар дүгнэлт хийхийн оронд асуудлыг тайвнаар шийд. Мэдрэмж заримдаа худал байдаг. Өдрийн хоёр дахь хагасыг хувийн ажил төрлөө цэгцлэхэд зориул.
 
Арслан
Зөн совингоо дага. Туршлагатай хүмүүсийн нөхөрсөг зөвлөгөө ирнэ. Хамтран ажиллагч болон хайртай хүнтэйгээ харилцахдаа их зан цухалзуулах хэрэггүй. Маргаанаас бүр мөсөн татгалз.
 
Охин
Шинэ ажил эхэлнэ. Гэхдээ танд өрсөлдөгч бий. Түүнээс ялгарч, илүү бүтээлч байвал амжилт ирнэ. Боломжоо зөв үнэлж дүгнээрэй. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд ялагдаж сурах хэрэгтэй. Эерэг болон сөрөг аль ч зүйлээс сурах хичээл байдаг.
 
Жинлүүр
Эрч хүч өндөр түвшинд байна. Ажилд шинэчлэлт явагдана. Худалдааны үйл ажиллагаагаа түргэсгэж, шинийг хай. Нөлөө бүхий хүн, хамтрагчийн тусламж илүүдэхгүй. Жинлүүрийн эмэгтэйчүүд сонирхолтой уулзалтад очно.
 
Хилэнц
Амьдралдаа хэцүү сонголт хийх хэрэгтэй болж магадгүй. Зөвхөн өөрийнхөө бодлыг дага. Ажилдаа бүрэн төвлөрч, сэтгэл зүрхээ зориулж чадвал үр дүнд хүрнэ. Хамтрагчдаа хэт өндөр шаардлага тавих хэрэггүй.
 
Нум
Ажил, төлөвлөгөөнд нөлөөлөх үйл явдал болно. Илүү ихээр төвлөр. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Алдаа хийсэн бол засаж залруулах сайхан боломж байна.
 
Матар
Хувийн амьдралд том өөрчлөлт гарч магадгүй. Өөрийнхөө болон ойр дотнын хүмүүсийнхээ төлөө хариуцлага хүлээх мэдрэмж нь амжилтад хүргэнэ. Шийдэмгий байгаарай. Тэвчээр болон ухааныг хослуул.
 
Хумх
Уран бүтээлч хумхынханд мат таатай өдөр. Өнөөдрийн гол уриа нь сэтгэл санааны тэнцвэртэй байдлыг хадгалах. Хамгийн дотнын хүмүүстэйгээ харилцаатай байж, баяр, гунигаа хуваалц.
 
Загас
Хувийн бизнес эхлэхэд таатай өдөр. Санхүүгийн ажиллагаа амжилттай байна. Өмнөх өдрийн хандлагыг өөрчил. Гэрээсээ өөр газар амрах, хөгжилдөх нь танд таатай. Өдрийн хоёр дахь хагаст төлөвлөөгүй ажил, асуудал гарч ирж магадгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top