“МИК Холдинг” ХК нь Ковид-19 вирусын халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэртэй уялдуулан 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11:00 цагт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн сайтаар дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо.
Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй үнэт цаасны компаниудад тараасан “Санал авах хуудас”-аар дамжуулан өгөх саналыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 хүртэл хүлээн авах бөгөөд ирүүлсэн санал авах хуудас, баталгаажуулах бичиг баримтыг үндэслэн хувьцаа эзэмшигчийн урьдчилан ирүүлсэн саналыг бүртгэж, хурлын ирцэд тооцно.
Хувьцаа эзэмшигчид “Санал авах хуудас”-ыг бөглөхдөө тус хуудсан дахь санамжтай сайтар танилцана уу.
Хувьцаа эзэмшигч нь цахим хурлын үеэр зөвхөн бүртгүүлсэн гар утасны дугаараас мессеж илгээх замаар саналаа өгөх бөгөөд энэ тохиолдолд дараах алхамыг зайлшгүй хэрэгжүүлнэ. Үүнд:
- Хувьцаа эзэмшигч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11:00 цаг хүртэлх хугацаанд ажлын өдрийн 08:00-17:00 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Худалдаа Хөгжлийн Банкны байрны 13-р давхарт дараах бичиг баримттай биечлэн ирж бүртгүүлнэ.
- Хувьцаа эзэмшигч хувь хүн бол иргэний үнэмлэх
- Хувьцаа эзэмшигч хуулийн этгээд бол итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх
- Хувьцаа эзэмшигч нь төлөөллөөр дамжуулан оролцох тохиолдолд энэхүү зааврын хавсралт дахь маягтын дагуу олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх
- Хурлын өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр компанийн вэб сайт /www.mik.mn/ дахь “ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ” цэс рүү нэвтэрч, хуралд оролцоно.
- Нэвтрэх нэр: Хувьцаа эзэмшигч иргэн болон хуулийн этгээдийн регистерийн дугаар байна.
- Нууц үг: Хувьцаа эзэмшигч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүртгүүлсэн гар утасны дугаарт ирсэн нэг удаагийн нэвтрэх кодыг оруулна.
- Хувьцаа эзэмшигч нь компанийн тусгай дугаараас хувьцаа эзэмшигчдийн бүртгүүлсэн гар утасны дугаар руу ирсэн зааврын дагуу мессежээр саналаа өгнө.
Нэмэлт мэдээлэл:
- Хурал нээх ирцийг 2020 оны 4 дүгээр сарын 30–ны өдрийн 11:00-11:20 цагийн хооронд хурлын цэс рүү нэвтэрсэн болон урьдчилан санал авах хуудсыг ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн нийт хувьцааны тоогоор тооцно.
- Хурлын тооллогын комисс нь хурлын дэгийн 6-д тусгасан хугацаанд багтаан хурлаар шийдвэрлэх асуудал тус бүрээр санал өгөх хугацааг 5 орчим минутаар тогтоох ба тогтоосон хугацаанд багтаан санал ирүүлээгүй бол тухайн хувьцаа эзэмшигчийг санал өгөөгүйд тооцно.
- Хувьцаа эзэмшигчийн илгээх санал нь 1 бол зөвшөөрсөн, 2 бол түдгэлзсэн, 3 бол татгалзсан гэсэн утгыг илэрхийлэх ба үүнээс өөр тоо, тэмдэгтээр саналаа өгвөл тус саналыг хүчингүйд тооцож, тусгай дугаараас мэдэгдэл хүргүүлнэ. Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигч санал авах хугацаанд багтаан зааврын дагуу шинээр саналаа өгөх боломжтой.
- Хурлаар хэлэлцсэн асуудал тус бүрээр ирцийг 11:00-12:15 цагийн хооронд компанийн вэб сайт дахь цэс рүү нэвтэрсэн болон урьдчилан санал авах хуудсаар саналаа ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн нийт хувьцааны тоогоор тооцно.
- Хувьцаа эзэмшигчийн ээлжит хуралд оролцож, санал өгөхтэй холбоотой тодруулах зүйл байвал Хурлын тооллогын комисс (комиссын дарга С.Амарсайхан, 11328267-842)-той холбогдоно уу.
Итгэмжлэл Маягт 1 /Хувьцаа эзэмшигч хуулийн этгээд/ татаж авах
Итгэмжлэл Маягт 2 /Хувьцаа эзэмшигч хувь хүн/ татаж авах
∞ ХУРЛЫН ТООЛЛОГЫН КОМИСС ∞
Сэтгэгдэл ( 0 )