УИХ-ын дарга Г.Занданшатар нар өнөөдөр /2020.04.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Эмнэлэг, сувилалын газрын орны тоог нэмэх тал дээр анхаарч ажиллаж байна. Мөн банк, банк бус санхүүг эрүүл, хариуцлагатай болгох тогтолцоог бий болгож, мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг өргөн барьж, хэлэлцүүлж шийдүүлэхийг даалгасан. Өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, бүх байгууллагын төлөөлөлтэй уулзаж, улс оронд цахим шилжилтийг хийх чиглэл болголоо. Тэдний зүгээс гурван хүсэлт тавьсан, таван боломж байгааг хэллээ. Ажлын хэсэг байгуулсан. Цахим худалдаа, цахим банк, цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эхнээсээ боловсролын салбарт сурагчдад зориулсан сургалтын шугам нээж, үнэ төлбөргүй үйлчлэх, гар утаснаас цахимаар үзэхэд нь үнэ төлбөргүй байлгах зарчмыг нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
МАН-ын дарга нар сурагчдын гар утсыг хориглоод байсан. Одоо тэгээд хүүхэддээ гар утас авч өгөх ес той болоод байна уу?