КОВИД-19: Хабиб, Конорын алдарт зургийг авсан гэрэл зурагчин нас баржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

ОХУ-ын Хабиб Нурмагомедов, Ирландын Конор МакГрегор нарын тулааныг бүгд сайн санаж байгаа. Энэ тулааныг олон спорт сонирхогчид видео бичлэгээр нь биш Хабиб боож байгаа зургаар нь илүү мэддэг.

Энэхүү алдарт зургийн эзэн, гэрэл зурагчин Энтони Кауси коронавирусний халдварын улмаас нас барсан харамсалтай мэдээ хэвлэлээр цацагдлаа. Түүнийг тулаан сонирхогчид мэдэхгүй байж болно, харин уран бүтээлийг нь харсан байх ёстой.

Энтони Кауси олон жил UFC холбооны тэмцээнд ажилласан хүн. Тэр дөнгөж 48 настай байлаа. Кауси гурван долоо хоногийн өмнө энэ зургаа инстаграмд оруулаад “Надад ийм юм тохиолдоно гэж зүүдэлж ч байсангүй. Би өөрийгөө өвчинд дийлдэхгүй гэж бодож явлаа” гэж бичиж байв.

Энтонид эхнэр, хоёр хүүхэд, аав ээж, эгч нар нь үлдсэн.

Ингээд түүний бүтээлийн хэсгээс танилцуулъя.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.161.23) 2020 оны 04 сарын 14

Ум ма ни бад мэ хум. Хайран залуу.

0  |  0
RIP(192.82.74.214) 2020 оны 04 сарын 14

Um ma ni bad me hum

0  |  0
Top