ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн сэтгэл хангалуун байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Хонь

Сэтгэлийн хөдөлгөөн ихэснэ. Бүх зүйлийн мөн чанарыг ойлгохыг хичээ. Уйтгар гуниг, урам хугаралт зэрэг нь байдаг л зүйл. Хууран мэхлэлт, урвалт зэргийг олж харах нь урьдчилан сэргийлэх үндэс болно. Та өөрийн алдаануудыг таних боломжгүй. Гэхдээ бусдын хэлж ярьж буйг тусгаж ав.

Үхэр

Хүндрэлтэй тулгарахаас бүү ай. Ялангуяа шинэ санаа нь ихэнхдээ эсэргүүцэлтэй тулгардаг. Бизнесийн түншүүд таныг төөрөлдүүлэхийг оролдох болно. Гэхдээ та бэрхшээлийг давах тусам улам хүчирхэгжинэ. Архаг ядаргаанд орохоос сэргийл.

Ихэр

Өнөөдөр та ойр дотнын хүмүүсийнхээ итгэл үнэмшлийг төрүүл. Хувийн амьдралаасаа урам авна. Өдрийн эхний хагаст бүх зүйл таатай биш байх ч үдээс хойш тааламжтай байдал бий болно. Санхүүдээ анхаар. Бүтээлч сэтгэлгээний олон боломж бий болно. Магадгүй та хувийн амьдралдаа өөрчлөлт хийнэ. Хүмүүсээс дэмжлэг бүү хүлээ.

Мэлхий

Бүтээлч ажил мэргэжлийн хүмүүсийн хувьд маш таатай өдөр. Та авьяасаа харуул. Нууцаар мөрөөддөг байсан зүйлээ бодит болохыг харна. Амжилтад хүрэхийн тулд таньж мэд. Эрэл хайгуул хийх нь таныг аз жаргалтай болгоно. Гэрийн ажил үүргээ бүү умарт. Шийдэмгий байж, гэр бүлийн гишүүдтэйгээ санал бодлоо солилцоорой.

Арслан

Төлөвлөөгүй зүйлүүд гарч ирнэ. Энэ нь таатай үйл явдлууд, мэдээ, шинэ санаа зэрэг юм. Гэнэтийн зардлуудад болгоомжтой ханд. Ойр орчмынхоо хүмүүсээс туршлага хуримтлуулна. Хайр сэтгэлийн асуудлыг шийдэх гэж бүү яар.

Охин

Оддын байрлал таныг ивээнэ. Гэхдээ та өвдөх, даарч хөрөхөөс сэрэмжил. Болгоомж илүүдэхгүй. Санхүүгийн урьдчилан тооцоолоогүй зардал гарна. Гэхдээ эргээд нөхөх боломжтой. Гэхдээ албан тушаалын төлөө явж, хайртай хүмүүстээ анхаарал тавихгүй байж болохгүй.

Жинлүүр

Муу зүйлийг галаар ариутга. Хоосон явдлаас татгалзахын тулд муу муухай зүйлсийг эсэргүүцэх хэрэгтэй. Энэ өдөр эргэн тойрны анхаарал тань руу чиглэгдэх болно. Гэр бүлдээ цаг зав гарга. Аливааг сайжруулахыг зөвлөж байна. Сэтгэл санаа таагүй байвал лааны гэрэлтэй ойролцоо суу.

Хилэнц

Дараагийн долоо хоногт илүү идэвхтэй байх учир өнөөдөр бүх хүчээ шавхах гээд хэрэггүй. Энэ өдөр таны амьдралд ололт, бэрхшээл, ойлголцол гээд олон зүйл тохионо. Бизнесээ цэгцлэхэд таатай. Зочин, хамаатан садантайгаа яриа хөөрөө өрнүүлэх боломжтой. Нээлттэй бай. Гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байна.

Нум

Шинэчлэлтийн өдөр. Өнөөдөр баяр баясгалантай үйл явдал таагүй зүйлүүдтэй ээлжилж, амжилт азгүйдэлтэй зэрэгцэнэ. Сөрөг зүйлүүдийг засах гэж хичээх, нөхцөл байдлыг өөрчлөх гэж бүү оролд. Нөхцөл байдал таны хүч, хүслээс хамаарахгүй.

Матар

Санхүүгийн байдалд өөрчлөлт гарахгүй. Санаандгүй зүйлүүд тохиолдоно. Амархан олдсон мөнгө яг тэр л замаараа хурдан үрэгдэж дуусна. Эрэгтэйчүүдийг амжилт хүлээж байна. Та бизнес эрхэлдэг бол бүр илүү амжилт ирнэ. Эмэгтэйчүүд ямар ч ажлыг өнөөдөр гайхалтай гүйцэтгэнэ. Таатай сюрприз хүлээж байна. Гэхдээ та хэт их зугаацах хэрэггүй.

Хумх

Шинэ хүч, шинэ санаа бий болно. Хайр дурлалын харилцаа сайн байна. Гэхдээ та захирах гэж бүү хичээ. Бүх зүйлд алтан дунджийг баримтал. Магадгүй яг өнөөдөр л та хувийн амьдралынхаа асуудлыг шийдвэрлэнэ. Сүүлийн үед байнга бодогдож байсан мөрөөдлөө биелүүлнэ.

Загас

Бүх зүйлд хэм хэмжээ гэж бий. Хэт найрсаг, хэт шударга, хэт бардам байхын алийг нь ч хязгаарла. Хүссэн зүйл биелнэ. Гэхдээ хийж чадахгүй зүйлээ бүү барьж ав. Хожим нь таны мөрөн дээр хүнд ачаа болох зүйлээс татгалз. Маргаашийг эрч хүчтэй угтахын тулд сайн унтаж амар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top