Кремль тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын жагсаалыг хойшлуулахаар шийдвэрлээд байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг ОХУ-ын Аюулгүйн зөвлөл гаргах гэнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ тухай албан ёсоор энэ долоо хоногийн сүүлээр мэдэгдэл хийнэ гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, цар тахлын улмаас Ялалтын баярын жагсаалыг хэр хугацаанд хойшлуулах, шинэ товыг тогтооход хүндрэлтэй байгаа аж.
Үүнээс өмнө Төрийн думын батлан хамгаалах хорооны дарга Владимир Шаманов ахмад дайчид Ерөнхийлөгч В.Путинд хандан баярын жагсаалыг хойшлуулах хүсэлт тавьсан тухай мэдээлсэн юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, ОХУ-д 24490 хүн халдвар авснаас 198 нь нас барж, хоёр мянга гаруй нь эдгэрээд байна. Тус улсын ихэнх муж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд гэртээ байхыг зөвлөж байна. Мөн ихэнх үйлдвэрийн газрууд түр зогсолт хийж, олон улсын агаарын болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоогоод байна.
Сэтгэгдэл ( 1 )
yun jagsaaltay manatay\n