Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.
Түүний хүсэлтийг өнгөрсөн лхагва /2020.04.15/ гарагийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Тэгвэл УИХ-ын өнөөдрийн /2020.04.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь чөлөөллөө. Санал хураалтыг нууцаар хураасан бөгөөд нийт 60 гишүүн байснаас нууц санал хураалтад 47 гишүүн оролцсон юм. Тэдний 27 нь чөлөөлөхийг дэмжсэн байна. Ингэснээр парламент 73 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж байна. Өмнө нь Д.Гантулга, Н.Номтойбаяр нарыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
УИХ- ын гишүүдэд хэн ийм хүний эрхийг зөрчих эрх олгодог байнаа. Адилхан байж. Сонгосон иргэд нь ийм эрхгүй байхад.