Оскарын шагналт жүжигчин Хоакин Феникс Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомод хандаж, ахмад настай хоригдлуудыг суллахыг уриаллаа.
Феникс “Шорон, хорих газрууд коронавирусний халдвар тархах хамгийн эрсдэлтэй газар бөгөөд өвчин гарвал хоригдлуудад амьд үлдэх боломж бараг байхгүй. Таны шийдвэрээс маш олон хүний амь нас шалтгаална” гэж “Release Aging People in Prison” хөдөлгөөний твиттер хуудсаар жиргэжээ.
АНУ-ын Үндсэн хуулиар Нью-Йоркийн амбан захирагчид өршөөл үзүүлэх эрх байдаг.
Алдарт жүжигчний уриалгын хариуд Нью-Йоркийн амбан захирагчийн хэвлэлийн төлөөлөгч “Хоригдлуудыг суллах ажил хэдийн эхэлсэн. Одоо бид хөнгөн ялтай болон ялын хугацаа нь дуусах дөхөж байгаа 55-аас дээш насны хоригдлуудыг суллаж байгаа” гэж мэдэгдсэн байна.
A message from Oscar award winning actor Joaquin Phoenix: “I’m calling on @NYGovCuomo to take action in New York by granting clemency to New Yorkers in prison. The lives of so many people depend on his action. No one deserves to die in prison from COVID-19.” #ClemencyNow pic.twitter.com/CEFEkwVTBV
— Release Aging People in Prison Campaign (@RAPPcampaign) April 14, 2020
Сэтгэгдэл ( 2 )
Жокерт талархаж Байна.\n
Жокерт талархаж Байна.