Засгийн газар өнөөдөр /2020.04.17/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа.
Энэ үеэр тэрбээр "УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, орлогыг нэмэх чиглэлээр тогтоол гарсан. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэгтэй холбоотой хуулийг гаргасан. Гурван сарын хугацаатай ажилчдад 200 мянган төгрөг өгөх, нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх журмыг баталлаа. Нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой бусад этгээд, байгууллага хуульд хамрагдана. Төрийн байгууллага хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахаар боллоо. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хуульд хамруулна. Өөрөөр хэлбэл, ажилтны нэг, хоёр, гурван сард авсан цалингийн дунджаас хамаарч нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож дэвтэр дээр нь бичилт хийнэ. Ажил олгогчийг мөн энэ аргаар тооцож шимтгэлээс чөлөөлнө" гэх мэдээллийг өгөв.
Түүнчлэн "Үйл ажиллагаа нь зогссон, орлого нь 50 хувиас дээш буурсан аж ахуйн нэгжийн ажилчдад 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг чөлөөлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, шимтгэлийг чөлөөлнө. Энэ мэт харилцааг зохицуулсан журам батлагдаж байна.
Ирэх долоо хоногоос Татварын ерөнхий газартай холбогдож, мэдээллээ солилцоно. Тус газар нь журамд заасны хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Энэ сардаа багтааж зохион байгуулна.
Хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн. Хүүхдийн мөнгийг долдугаар сарын 1-ний өдөр хүртэл сарын 30 мянган төгрөгөөр тооцож олгоно.
Өөрөөр хэлбэл, 10 мянган төгрөгөөр нэмж байна. Хүүхдийн мөнгийг авч байгаа эцэг, эх хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээж, сар бүрийн 20 мянган төгрөг хийнэ гэж гэрээ хийсэн болохоор гэрээний дагуу 20 мянган төгрөг нь дансанд орж байгаа юм. Үүнээс болж ойлголтын зөрүү гараад байна. Үлдсэн 10 мянган төгрөгийг олгож эхэлсэн. Хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгож байна. Гуравдугаар сард хүсэлт гаргасан хүүхдийн мөнгийг олгоогүй, харин өчигдрөөс орж эхэлж байгаа юм. Гэхдээ өнгөрсөн сарын мөнгийг 20 мянган төгрөгөөр олгож байгаа" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 5 )
2оо мянгад юу бүрдүүлэх вэ
toriin alban haagch niigmiin daatgal tololtoos mon adil choloologdoj bga gj oilgoloo zowvv
Хүсэлтээ хаан гаргах бэ
hvvhdiin mongo hzee nohoj olgoh we
200000 төгрөг олгох журманд ТББ орон биздээ бид адилхан ажлын байр гаргаж байгаа байгууллага шүү дээ\n\n