Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.20/ Төрийн ордонд хаалттай хуралдана. Хуралдааныг 12:00 цагаас товлоод байгаа бөгөөд одоогоор эхлээгүй байна.
Энэ удаагийн хуралдаанаар цар тахлын дэгдэлттэй холбогдуулан цаг үеийн хэд, хэдэн шийдвэрийг гаргахаар төлөвлөсөн байна. Хуралдааны дараа мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комисс хуралдаж сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгасан зэрэг хэд, хэдэн шийдвэрийг гаргасан билээ.
Сэтгэгдэл ( 0 )