“BLACKPINK” хамтлагийн 3 дахь клип 800 сая үзэгчтэй боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

БНСУ-ын охидын BLACKPINK хамтлагийн “Kill This Love” клип YouTube сувагт 800 сая үзэгчтэй болжээ.

Энэ клип 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд гарсан бөгөөд энэ сарын 20-ны 3:44 цагт 800 сая үзэгчтэй болсон юм. Ийм амжилтад хүрэхэд нэг жил, 14 өдөр, 3 цаг зарцуулжээ.

Өмнө нь тус хамтлагийн “DDU-DU DDU-DU”, “BOOMBAYAH” клип 800 саяын босго давж байлаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top