Хятадын дуучин, жүжигчин Лу Хан энэ сарын 20-нд 30 нас хүрлээ. Төрсөн өдрийн баярыг нь тохиолдуулан, түүнд Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм баяр хүргэжээ.
Дэвид Хятадын Weibo сүлжээгээр мэндчилгээ дэвшүүлэхдээ “Лу Хан баяр хүргэе. Дэвид байна. Би чамайг “Манчестер Юнайтед” багийн фэн гэж сонссон. Өнөөдөр би хөх хувцастай сууж байгаадаа харамсаж байна. Гэхдээ гар барьж, төрсөн өдрийн баярын мэнд хүргэхийг хүсэж байна. Би чамд тусгай бэлэг илгээсэн, одоо замдаа яваа байх. Чамд болон гэр бүлд чинь аз жаргал хүсье. Уулзах цагаа тэсэн ядан хүлээж байна” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Hujaa Luuhaan gej!
лухан гэж өц нь байдаг юм бэ ? энэ одоо юу вээ? хэдэн юаниар хэлсэн юм бол ?