Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2020.04.22/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт хуралдаж эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Ашигт малтмалын талбайн солбицол батлах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Байгалийн түүхийн музейн талаарх шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийн талаар болон “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэх аж. Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(64.119.16.63) 2020 оны 04 сарын 22

Нэг л их хуралдсан Баагийнууд тэгээд нэг ч оновчтой шийдвэр гаргаж чаддаггүй тархины тураалтангууд.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 22

Huutsiin mahaa Hyjaagaar beldvvlsen saidaa .Tavantolgoig Hyjaad nyytsaar uguud baigaa Said nertei eh ornoos yrvagch Symyabatsaraa.Shyadarga ard tvmenee nyhchin daramtalaad baigaa .Hyjaa tagnyyl Hyyli zvin said Nyamdorjoo .Ogtsoryylaajee .Ard tvmen shydargaar haraad bna .

0  |  0
1234(202.131.248.250) 2020 оны 04 сарын 22

Эрхэм эрх мэдэлт том дарга, сайд нараа та нар бусдад үлгэр дуурайл болж, маскаа зүүгээчээ, гэтэл зам дээрээ машин дотороо маск зүүгээгүй гээд энгийн ардуудыг цагдаа нар чинь дарамтлаад бна.

0  |  0
Top