Дөрөвдүгээр сарын 24-нд Дорноговь аймагт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тандалт судалгаа хийж байгаа тухай өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Тэгвэл дээрх иргэнээс авсан шинжилгээний хариу СӨРӨГ гарсан талаар өнөөдөр /2020.04.26/ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
Мөн Дархан-Уул аймагт тусгаарлалтад байга авто тээврийн 28 жолоочоос халдвар илрээгүй байна. Харин давтан шинжилгээгээр ОХУ-аас ирсэн нэг оюутнаас халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо нийт 38 болжээ.
Сэтгэгдэл ( 0 )