Х.Тэмүүжин Төв аймагт нэр дэвшинэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27


УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин энэ удаагийн сонгуулиар Төв аймагт нэр дэвшихээр болжээ. Түүнтэй хамт АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Эрдэнэсувд нар тус тойрогт нэр дэвшиж өрсөлдөх аж. 

АН-ын гурван нэр дэвшигчийн хувьд гурвуулаа тус аймгаас гаралтай, нутаг усны "хүүхдүүд". Бараг шахуу үе тэнгийн залуучууд. Х.Тэмүүжингийн хувьд түүний өвөг дээдэс нь 400-аад жилийн өмнөөс одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл хавиар нутаглаж ирсэн бөгөөд тус суманд Доргийн цохио нэртэй газар байдаг аж. Энэ газарт Х.Тэмүүжиний ес дэх үеийн өвөг болох Дорги тайж өвөлжиж, нутаглаж байсан бөгөөд өнөөг хүртэл түүний нэрээр нэрлэгдсээр иржээ.

Сүүлд монголчууд ургийн овгоо сэргээн хэрэглэж, Монголын нийт хүн амын бараг тал нь "Боржигон" овогтой болж байх үед Х.Тэмүүжиний ах дүүс "Дорги" овгийг авсан юм байна. 

Төв аймагт нэр дэвшиж байгаа Ц.Туваан, Д.Эрдэнэсувд нарын хувьд анх удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, харин Х.Тэмүүжиний хувьд энэ сонгууль дөрөв дэх удаагийн сонгууль болж байна.

Өмнө нь хоёр удаа УИХ-д сонгогдохдоо 2008 онд Баянголын тойргоос, 2012 онд УИХ-ын сонгуулийг холимог буюу хувь тэнцүүлсэн, мажоритари хосолсон хэлбэрээр явуулахад Х.Тэмүүжин АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдон Н.Алтанхуягийн Засгийн газарт Хууль зүйн сайдын албан тушаал хашиж байсан. Харин өнгөрөгч 2016 оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшин МАН-ын Ц.Мөнх-Оргилд өвдөг шорооджээ. Тэгэхээр Х.Тэмүүжиний хувьд энэ удаагийн сонгууль дөрөв дэх удаагийн сонгууль боловч орон нутагт, тэр дундаа төрж өссөн нутагтаа зодоглож байгаа анхны сонгууль гэдгээрээ илүү онцлог бөгөөд анхаарал татаж байна.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.24.32) 2020 оны 04 сарын 28

Итгэл даадаггүй будлианы эзэн.

0  |  0
zochin(150.129.141.55) 2020 оны 04 сарын 27

ENE UL BUTEKH NUKHUR ,

0  |  0
Зочин(66.181.183.58) 2020 оны 04 сарын 27

Хар тамхины хамааралтай охинтой хормойн холбоо тогтоосон хуульзүйн сайд. Төв аймгийнхан энэ талаар нь сайн асууж тодруулаарай.

0  |  0
Top