Өндөржүүлсэн бэлэн байдлыг 6 САРЫН 1 хүртэл сунгалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 28

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2020.04.28/ 10:00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Хуралдаанаар цар тахлын хорио, цээрийн дэглэм болон цаг үеийн асуудалтай хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм.

Тэгвэл дөнгөж сая Улсын Онцгой комиссын хуралдаанаар ирэх баасан /2020.05.01/ гарагт дуусгавар болох гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа.

Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу зургадугаар сарын 1 хүртэл сунгах шийдвэрийг гаргаад байна. 

Улсын Онцгой комиссын хуралдаан үргэлжилж байна. Бид эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.90) 2020 оны 04 сарын 28

Юм юманд хаалт хориг хэцүү байнаа. Ингэх нь зөв л дөө. Гэхдээ зарим асуудлыг бага гэлтгүй хүнээ бодсон шийдвэр гаргачихаж байгаач. Эрх хасагдсан жолооч нарын хугацаа болоод дээд тал нь3-4 сар өнгөрч байна. Эдлэх хариуцлагаа эдлээд өнгөрчихсөн байхад эрхийг маань сэргээж өгөөч. Курс нь хичээллэдэггүй юм бол хугацаа болсон хүмүүсийн эрхийг шууд сэргээчих лдээ. Энхтүвшин хүнээ бодож амуудлыг дор дор нь шийдэж бай.

0  |  0
Кароке(66.181.161.43) 2020 оны 04 сарын 28

Бид нар амьдралаа яаж залгуулах юм бээ, үйлчилгээний ажил хийж байгаа хүмүүсийн ажлыг хангах болиоч ээ

0  |  0
zochin(202.21.118.6) 2020 оны 04 сарын 28

Зөвөө, ингэхээс өөр яахав, МУлсынхаа нийт иргэдийн амь нас, аюулгүй байдлыг бодохоос өөр аргагүй.

3  |  0
аххр(43.228.131.110) 2020 оны 04 сарын 28

Битгий ХУЦ Новшын КОММУНИСТ

0  |  2
zochin(150.129.141.55) 2020 оны 04 сарын 28

khuukhdiin bayaraa duustal khiikhguy dee

2  |  0
Top