Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2020.04.29/ Засгийн газрын ээлжит хуралдааныг 08:00 цагт товлосон бөгөөд хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

Тухайлбал, цар тахлын дэгдэлт өндөр байгаатай холбогдуулан мэргэжил, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Учир нь, өчигдрийн /2020.04.28/ Улсын Онцгой комиссын шийдвэрээр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан юм.

Ингэхдээ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх эсэх асуудалд судалгаа, тооцоо болон дүрэм, журмыг нь судлах үүргийг өгсөн. Түүнчлэн хэдэн хүнтэй байх, хэрхэн үе шаттай төвүүдийн үйл ажиллагааг нээх зэрэг эрсдэлийг тооцоолж байж шийдвэрийг баталгаажуулах эрхийг олгосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top