Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, нэмэгдлийг ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.29/ болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журмуудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмууд хэрэгжих явцад орхигдоод байсан эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын зарим мэргэшлийн ажилчид, тэтгэвэрт гарч буй өндөр настнуудын ажилласан жил, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хүнд нөхцлийн зэрэг нэмэгдлүүд энэ жилээс олгогддог болох боломж бүрдлээ.

Тодруулбал, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо 1990-1995 онд ажилласнаар тооцож өгсөн баталгаажилтын хуудас, цэргийн алба хаасан хугацаа зэргийг ажилласан жил дээр нь сар жилээр нь нарийн тооцож нэмэн, нэмэгдлийг бодож олгодог болж байна. Мөн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдаас сүрьеэтэй өвчтөнтэй байнга харьцаж ажилладаг, тусламж үйлчилгээ үзүүлдэг, сүрьеэгийн амбулаторийн ажилчид болон эм зүйч, ариутгагчдад хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл олгогдохоор болж байгаа юм.

Товч мэдээ

  • 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлав. Үүнд хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа, 10 төрлийн ургамлын тос, элсэн чихэр багтав.
     
  • Засгийн газрын гишүүд өнөөдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын 6 бүлэг, 12 дэд бүлэгтэй тайлантай танилцав. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт, түүний үр дүн, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг, болзошгүй өр төлбөрийн дүн, түүний зориулалт, нөхцөл, төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал, 2016-2020 оны зарцуулалт, ирэх жилүүдэд сангийн эх үүсвэрийн төсөөлөл зэргийг тусгажээ. Тус тайланг төсвийн тухай хуулийн дагуу УИХ-д хүргүүлж танилцуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв.
     
  • Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбилцлыг батлав. Тогтоол ёсоор автозамын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт,нормын дагуу нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгөхийг зам, зам байгууламжийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болголоо.
     
  • Мягмарсүрэнгийн Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо. Тэрбээр 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв.  1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга, 2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга, 2019 онд  БОАЖЯ-ны ТЗУГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ. Түүний ажлын туршлага, ажиллах чадвар, удирдан зохион байгуулах болон ажил хэрэгч чанарыг харгалзан тухайн албан тушаалд томилох үндэслэл болгожээ.
     
  • Дипломат албаны тухай хуулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, Түвшингийн Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, мөн Намсрайн Эрдэнэтуяаг Монгол улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулж,  Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов. Н.Эрдэнэтуяа нь1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ыг төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй. Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй. 1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн, 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтэн, 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж,  2018 оны 08 дугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж. Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч юм.
     
  • Монгол Улсаас БНХАУ-д  суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшүүлээд буй Т.Бадрал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд  мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хошууч генерал цолтой. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй. Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд  Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын дарга, 2007-2008 онд хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.  Төрийн албанд нийт 32 жил ажиллажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.19) 2020 оны 05 сарын 01

НӨҮГ, ОНӨААТҮГ-ажилчид, албан хаагчид яах вэ. Төр, хувийн хэвшлийн алинд ч хамаарагдахгүй. Үүрэг хариуцлага нь Төрийн үйлчилгээний албан хаагч шиг боловч, хөнгөлөлт урамшуулалд нь хамрагддаггүй.

0  |  0
Зочин(139.5.216.19) 2020 оны 05 сарын 01

НӨҮГ,ОНӨААТҮГ-ын албан хаагчид, ажилчид яах вэ? Төрийн үйлчилгээний албан хаагч ч биш, Хувийн хэвшил ч биш . Төрийн албан хаагчтай ижил үүрэг хариуцлагтай боловч хөнгөлөлт урамшуулалд хамрагддаггүй.

0  |  0
Зочин(202.126.89.204) 2020 оны 05 сарын 01

Хэдэн хувиар яаж нэмсэн нь хаана байна вэ тэрийг хаанаас харах вэ

0  |  0
ЗОЧИН(192.82.66.13) 2020 оны 05 сарын 01

Мягмарсүрэнгийн Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо. Тэрбээр 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв. 1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал,ЭНЭ ТЭГЭЭД НӨГӨӨ АЛДАРТ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ НӨХӨР ЯАГАЖ ЯВААД ЗГХЭГ ОРЧИДОГ БАЙНА НААДАХААР ТОМИЛЖ БОЛОХ УУУ ККК

0  |  0
зочин(103.242.44.80) 2020 оны 05 сарын 01

Хот тохижилтын ажилчид бид ажлын хамгийн хүнд,бохир ажлыг өдөр шөнөгүй халуунд халж хүйтэнд даарч зүтгэж л явдаг. Гэтэл төр нь компани болгосон нэрийдлээр төрийн үйлчилгээний хөнгөлөлтнөөс хасаж байгаа нь маш буруу. ҮҮнийг засаг анхаарах цаг болсон.

2  |  0
Иргэн(202.126.89.50) 2020 оны 05 сарын 01

МАН нам сонгуульд ялаад бүгдийн танасан сүүлэн дээрээ нэмжээ үйлчилгээний ажилчид ажлын хүндийг хийж хамгийн бага цалин хөлс авсан ч огтхон ч дуугардаггүй хүмүүс

1  |  0
Үйлчилгээ(94.21.174.93) 2020 оны 05 сарын 01

Үйлчилгээний ажмлчид гэж нуруугаа холготол ажилаад хамгийн бага цалин авдаг одоо эднийгээ хүн гэж харах болсон шүү.

2  |  0
Зочин(66.181.186.211) 2020 оны 04 сарын 30

Бадрал Хятадад ... Болж бна оо. Хятадад хилийн цэргийн мэргэжлийн рүн байхад болж л бна . Цэнгэл яаж бгаа болоо хөөрхий амьтан...

0  |  0
зочин(192.82.71.129) 2020 оны 05 сарын 01

УБТЗХНН н ажилчид татварын хөнгөлөлт эдэлмээр байна ш дээ яагаад хамруулж болохгүй байгаа юм бэ. энэ асуудлаар эргэж хараачээ. ажилчид нь ажилгүй байгууллага нь хөдөлмөр зохион байгуулалт хийж ажиллаж цомхтгол огт хийгээгүй байна.

1  |  0
зочин(192.82.71.129) 2020 оны 04 сарын 30

0  |  1
Zochin(202.126.89.151) 2020 оны 04 сарын 30

Xudlaa togtool gargahaa boliochee am vildel bolgon chin dandaa zorj bna amidral deer yg boditoi heregjij bgaa 1 ch togtool alga bna shuu saidaa

0  |  0
О(67.247.110.105) 2020 оны 04 сарын 29

Бадрал Хятад хэл мэдэхгүй, Англи хэл ядаж мэдэхгүй ш дээ. Аймаар юм.

0  |  0
Top