ОБЕГ-ын дарга Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.29/ боллоо.

Хуралдаанаар цаг үеийн холбогдолтой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцжээ.

Улмаар түүнийг Элчин сайдаар томилохыг дэмжсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулж, зөвшилцөхөөр хүргүүлэхээр болжээ. Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга ОБЕГ-ын дарга Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжвэл парламентаар хэлэлцэж, томилох юм.

Т.Бадрал нь 1966 онд төрсөн, 1974-1984 онд Улаанбаатар хотын 18 дугаар сургууль, Эрдэнэт хотын 1 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн. 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцсан бөгөөд 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр 1999-2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр 2013 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй тус тус сурч төгссөн. Мөн 2013 онд Шинэ Зеландын Массигийн их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн.

Англи, орос, франц хэлтэй. 

2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн төлөвлөлт, гадаад харилцааны газрын дарга, 2008 онд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2009-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(107.181.177.135) 2020 оны 04 сарын 30

за болио болио ийм шудрага ёс гэж арай байдаггүй байхаа хэрэгт шалгагдаж байгаа гэж элчин сайдаар томилж байгаа юумуу

0  |  0
Зочин(182.160.33.101) 2020 оны 04 сарын 30

БОГД УУЛЫН ЖАРГАЛАНТЫН АМАНД БАЙДАГ ХУВИЙН ХАУСТАА СУУЖ БАЙГААД ХЯТАД ХЭЛ ЭХЛЭЭД СУРСАН НЬ ДЭЭР. ЦЭНГЭЛ ШИГ ЮМ БОЛОХ НЬ ДЭЭ.

0  |  0
Зочин(182.160.33.101) 2020 оны 04 сарын 30

БОГД УУЛЫН ЖАРГАЛАНТЫН АМАНД БАЙДАГ ХУВИЙН ХАУСТАА СУУЖ БАЙГААД ХЯТАД ХЭЛ ЭХЛЭЭД СУРСАН НЬ ДЭЭР. ЦЭНГЭЛ ШИГ ЮМ БОЛОХ НЬ ДЭЭ.

0  |  0
Зочин(182.160.33.101) 2020 оны 04 сарын 30

БОГД УУЛЫН ЖАРГАЛАНТЫН АМАНД БАЙДАГ ХУВИЙН ХАУСТАА СУУЖ БАЙГААД ХЯТАД ХЭЛ ЭХЛЭЭД СУРСАН НЬ ДЭЭР. ЦЭНГЭЛ ШИГ ЮМ БОЛОХ НЬ ДЭЭ.

0  |  0
Naaruu(70.93.178.224) 2020 оны 04 сарын 29

hachin sanagdaad bnneg l ih sursan hun hen negen hunii tataas tulhees bho hyatad heltei olon ulsin hariltaani eregjiltei hun zunduu bhad zaaval ene hun yamar uchirtai yavuulah geed bn holduulah arga uu esvel shagnal uu esvel zahialga uu esvel ....

0  |  0
Иргэн(103.212.119.254) 2020 оны 04 сарын 29

хүрэлсүхээ больж үз.

0  |  0
Зочин(66.181.161.50) 2020 оны 04 сарын 29

Энэ хүний чинь хэрэг бүрэн шийдэгдээгүй байгаа шүү дээ. Яах юм болж байна аа? Ертѳнц дэлхийгээр нэг зарлаж, улсынхаа нэрийг шившиглэж байж авчирсан авилгачдаа шүүж амжилгүй одоо хорионд байлгаж байна. Тэгээд дараа нь бас Бадралыг интерполоор хайхуу?

0  |  0
Top