БНХАУ-д суух Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татахаар боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.29/ боллоо. Хуралдаанаар Дипломат албаны тухай хуулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан тул Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганхуягийг эгүүлэн татаж, оронд нь Түвшингийн Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжлээ. 

Монгол Улсаас БНХАУ-д  суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшүүлээд буй Т.Бадрал нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль, МУИС, СЭЗДС-д суралцаж төгссөн. Шинэ Зеландын Массигийн их сургуульд  мэргэжил дээшлүүлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хошууч генерал цолтой. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй. Эрдэнэт үйлдвэр, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, 2004-2005 онд  Гамшгаас хамгаалах ерөнхий газар мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд ОБЕГ-т газрын дарга, 2007-2008 онд хэлтсийн дарга, 2009-2015 онд дэд дарга, 2015 оноос ОБЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна. Төрийн албанд нийт 32 жил ажиллажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ГХЯ завхарсан(64.119.16.168) 2020 оны 04 сарын 29

Хүмүүс мэддэг болжээ. ГХЯ-ыхан бол улсынхаа нэр хүндийг гадаадад хамгийн их унагаж буй газар болсон. Бод л доо, Сахал Билэгт гээд гэмт хэргийн сэтгэлгээтэй нөхрийн хүүхэд Туркэд хар тамхины наймаанд холбогдсон байна лээ.

0  |  0
Zochin(202.126.88.203) 2020 оны 04 сарын 29

Mongold ASEM boloh ued harsan hun bna

0  |  0
Zochin(202.126.88.203) 2020 оны 04 сарын 29

Mongold ASEM boloh ued harsan hun bna

0  |  0
irgen(66.181.165.151) 2020 оны 04 сарын 30

Elbegdorjiin gar bolson ene erguu xogshiniig tatax ni zovoo

1  |  0
Top