Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Энхболдын маск барьсан самбар хотын төвд хэд хэд "сүндэрлэжээ".
Нэг өнцгөөс нь харвал "Маскаа зүүцгээе" аянд нэгдсэн, ухамсартай төлөөлөгч юм шиг. Харин нөгөө өнцгөөс нь харвал хэрэв Г.Энхболд гэгч Их хурлын сонгуульд нэр дэвших бол энэ нь далд сурталчилгаа, албан бус, албан тушаалаа ашигласан байдал мэт. Дэвшээгүй байлаа ч яагаад заавал тэр гэж... Яагаад заавал үнэтэй сурталчилгааны самбарууд гэж...
Хэний мөнгөөр, ганцхан өөрийнхөө зурагтай томоос том самбарыг түрээслэв. Иргэдийн хурал, дүүргийн иргэдээ төлөөлж байгаа бол энэ эрхэм үнэхээр самбар дүүртэл хөргөө тавиулж, түүнд нь хүмүүс итгэн, үнэмших хэмжээний нөлөөлөлтэй дүр мөн үү гээд масктай даргад тавих асуулт хөвөрнө.
Бас энэ рекламыг харахаар маск биш царай чухал санагдаад байгаа юм.
Дарга та, маскаа зүүнэ үү. Та самбарын дарга юм уу, Бүх хүний дарга юм уу гэж...

Сэтгэгдэл ( 0 )