ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд сайхан мэдээ ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Хонь

Эрч хүчтэй өдөр. Ажлын бүтээмж сайн байна. Таны төсөл, төлөвлөгөөг дарга нар дэмжинэ. Тиймээс чухал ажлыг хойш тавилгүй, хэрэгжүүлж эхлээрэй. Өнөөдрөөс эхлэн эрчтэй, шаргуу ажиллавал ашиг орлоготой. Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Гэнэтийн сайхан мэдээ ирэх магадлал өндөр.

Үхэр

Эерэг, таатай өдөр. Ямар ч ажил хийсэн хариуцлагатай, үнэнч сэтгэлээр хандаарай. Таны сэтгэлийн хүч, хор шар, хөдөлмөрч зан амжилт авчирна. Хамтарсан төсөл хөтөлбөрт оролцвол амжилттай.

Ихэр

Эрүүл мэндэд таагүй өдөр. Аливаа асуудлыг үр дүнтэй шийдэж чадах ч өөрийн биеэ үл хайхарч болохгүй. Таны салан задгай байдал, хөнгөмсөг зан нь нэр хүндийг тань унагаана. Ажлын хамт олонтойгоо бага зэрэг сөргөлдөнө.

Мэлхий

Ажил хэргээс холдох, амрах цаг өөртөө гаргаарай. Энэ өдөр бясалгал хийх, сэтгэлийн амар амгаланг хүсэх болно. Хүмүүстэй харилцвал сэтгэлийн хямралд орох магадлалтай. Яарч шийдвэр гаргаж болохгүй. Орой цэвэр агаарт зугаалаарай.

Арслан

Гэнэтийн мэдээ таны төлөвлөгөө болон амьдралд өөрчлөлт оруулна. Зарим зүйл санаснаар бүтэхгүй учир болгоомжгүй үг хэлж, яарч шийдвэр гаргахаас зайлсхий. Гэмтэж бэртэх, эд зүйлсээ хаях магадлалтай тул болгоомжтой байгаарай. Жижиг зүйлийг ч сайтар шалга. Машин жолоодохдоо хянамгай бай.

Охин

Хувийн болон ажил хэргийн харилцааны аль нэгийг нь сонгоно. Хайр дурлалд хагацал, саад учирсан ч сэтгэлээр бүү уна. Өнөөдөр та биеэ барьж, ямар ч сайхан урилга ирсэн хүлээж авахгүй байх хэрэгтэй. Танихгүй хүмүүстэй харьцаж, эрсдэлтэй бизнест бүү оролц. Гэнэтийн мэдээ таны төлөвлөгөөг өөрчлөх болно.

Жинлүүр

Энэ өдөр ямар нэгэн асуудлыг шийдэх боломж бараг байхгүй гэхэд болно. Сэтгэлийн хөдөлгөөн, бухимдлаа дар гэж од эрхэс танд зөвлөж байна. Алба, амины харилцааг ялгах хэрэгтэй. Өрсөлдөгч нартайгаа маргалдах магадлалтай. Гэхдээ тэнэг зүйл хийж болохгүй. Биеэ бариарай.

Хилэнц

Өнөөдөр маш таатай өдөр. Ямар ч хүнд асуудлыг амжилттай шийдэх болно. Гэхдээ шинэ төсөл эхлүүлж хэрэггүй, зөвхөн төлөвлөгөөгөө гаргаарай. Хамт олон, багийн ажил амжилттай хэрэгжинэ.

Нум

Хийлгүй үлдээсэн ажлуудаа хийгээрэй. Таныг маш их ажил хүлээж байна. Амьдралын эрч хүч сул байх ч шинэ ажил эхлэхээр зориглоно. Нэр төр, үзэл бодлоо хамгаалах хэрэгцээ гарна. Хэний ч нөлөөнд оролгүй, өөрийн ашиг сонирхлоо хамгаалаарай. Ингэснээр та асуудлыг өөртөө ашигтай болгож чадна.

Матар

Гэнэтийн мэдээ нь таны өдрийн дэглэм, төлөвлөгөөг өөрчилнө. Шинэ болзоо, уулзалт хүлээж байна. Гэхдээ амжилт олно гэж эрт баярлаж болохгүй. Магадгүй та андуурсан байж болох. Томоотой байх өдөр гэдгийг анхаар.

Хумх

Хэнтэй ч маргалдаж болохгүй. Учир нь та амьдралын эрч хүчээ дэмий зүйлд зарцуулах болно. Ажил хэргийн гэрээ байгуулах хэрэггүй. Эмчид үзүүлээд цочирдож мэднэ. Учир нь та өөрийгөө үл хайхарсанд бий. Өөртөө итгэх итгэлээ алдаж болохгүй. Хэт их зүйлийг бодож шаналж хэрэггүй.

Загас

Чухал, эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө сайн бод. Болгоомжтой байж, бүү яар. Ажлын санал, сайхан амлалт, хялбараар мөнгө олох төслүүд нь таныг санхүүгийн том хохиролд оруулах болно. Түншүүддээ бүү итгэ, ажлын андуудын зөвлөгөөг ч 100 хувь бүү дагаарай. Өөрийн мэдрэмждээ, дотоод хүндээ итгээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top