ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэнд баяртай үйл явдал тохионо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Хонь

Ажил хэрэгт таатай өдөр. Эргэлзээтэй болон худалдааны ажилд зоригтой оролц. Орой үрэлгэн зангаа татаж, хичээнгүй зангаа өнгөлж тордоорой. Санхүүдээ тун болгоомжтой хандах хэрэгтэй өдөр.

Үхэр

Шинэ хүмүүстэй танилцахад таатай. Шинэ газар очиж, аялж, төр, засгийн байгууллагад хандахад амжилт олно. Уран бүтээлч байдал нэмэгдэж, өндөр үр дүнд хүрэх магадлал байна. Өдрийн хоёр дахь хагаст ядрах тул чухал ажлаа өглөө эрт хий.

Ихэр

Романтик, баяртай үйл явдал болно. Ажлаасаа түр холдож чадвал мартагдашгүй мөчүүдийг бий болгоно. Сэтгэл хөдлөл, амьдралын эрч хүч тань ойр дотнын хүмүүсийг гайхшируулна. Шинэ найз нөхөдтэй болж, тэдний зарим нь таны дотоод ертөнцийг баяжуулна.

Мэлхий

Хувийн амьдралд таатай нөлөө үзүүлэх үйл явдал болно. Ажил мэргэжлийн хувьд ч муугүй өдөр. Шударга ёс, ёс зүйн өндөр соёл нь өдрийн сөрөг хандлагыг үгүй хийнэ. Зүүд биелнэ.

Арслан

Энэ өдрийг гэртээ өнгөрүүлсэн нь дээр. Муу санаатнуудаас хол байж, эргэлзээгээ дар. Гэхдээ цэвэр агаарт зугаалахад тун таатай. Ил гал, лаа зэргээс эрч хүч авна. Даруу төлөв байдал, ухаан хоёр тань амжилт руу хөтөлнө.

Охин

Худалдааны салбарынханд таатай өдөр. Гэрээ хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа бол бүү удаашруул. Таныг амжилт хүлээж байна. Орлого олох шинэ эх сурвалж бий болно. Эргэлзээтэй саналаас татгалз.

Жинлүүр

Шинэ, сонирхолтой санал авна. Гэхдээ одод таныг шинэ хөрөнгө оруулалтад яарахгүй байхыг сануулж байна. Хамгийн гол нь тогтвортой байдал чухал. Хүүхдүүдийнхээ сонирхлын талаар ярилц. Таньдаг хүмүүстэйгээ найрсаг бай. Ухаан, дэмжлэгийг үзүүл. Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхэд таатай өдөр.

Хилэнц

Түрэмгий байдлаасаа болж эрүүл мэндээ бүү муутга. Танд сайн сайхныг хүсдэггүй хүмүүсээс холхон байсан нь дээр. Болгоомжтой байж, итгэл даахгүй хүмүүсийг өөртөө бүү ойртуул. Хувийн амьдралд гарах амжилт нь таныг илүү тогтвортой болгоно.

Нум

Өнөөдөр сонсох мэдээ таныг бухимдуулж мэдэх ч ашигтай гэрээ хийж чадна. Зарлагадсан шигээ ихийг олох боломж байна. Өнөөдөр танд ажил хэргийн ашигтай санал ирнэ. Шударга байдал, өндөр соёл нь энэ өдрийг чимэх болно.

Матар

Хүмүүстэй танилц. Тэдний үзэл бодлыг сонс. Таны өөдрөг үзэл, уран бүтээлч байдал нь нөхцөл байдлыг өөрчлөхөд тусална. Бүх асуудлыг өдрийн эхний хагаст шийд. Хамтрагч тань сэтгэл дундуур байвал зүгээр л орхичих.

Хумх

Амрах, уулзалтад очих, гэр бүлийн баяр тэмдэглэхэд таатай өдөр. Шинэ найз нөхөдтэй болох нь өөрийгөө огт өөр өнцгөөс харахад тусална. Хүүхдүүд тань амжилтаараа таныг баярлуулна.

Загас

Өнөөдөр гэрээ хийх, худалдан авалт төлөвлөх зэрэгт таатай өдөр. Дотоод эрх чөлөөгөө эдэл. Эргэн тойронд болж байгаа зүйлд санаагаа ихээр чилээх хэрэггүй. Зөн совин тань юу хэлэхийг сонс. Магадгүй та бичдэг бол толгойд орж ирсэн зүйлүүдээ бүтээл болговол амжилттай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top