Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн /2020.05.06/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургалтын төвүүдийг үе шаттайгаар нээх эсэх асуудлыг хэлэлцэж, эцэслэх юм.
Учир нь, Улсын Онцгой комиссын /2020.05.04/ хуралдаанаар Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг шат дараатайгаар нээх дээр санал нэгдлээ. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, Онцгой комиссын саналыг эцэслэн, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулснаар сургалтын төвүүдийг нээх боломж нээгдэнэ.
Гэхдээ тухайн сургалтын төвүүд дараах шаардлагыг хангасан байх ёстой юм.
Өнөөдрийн байдлаар анхан шатны ур чадвар олгох сургалтын 414 төв, гадаад хэлний сургалтын 255 төв, жолоо болон мэргэшсэн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг аж. Засгийн газрын шийдвэр гарч, албажуулснаар сургалтын төвүүдийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу шат дараатай нээх чиглэл барьж байна.
Сэтгэгдэл ( 0 )