У.Хүрэлсүх: Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болголоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Засгийн газар өнөөдөр /2020.05.06/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн талаар яг одоо Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна.

Хэвлэлийн бага хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадна Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар оролцож байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "УИХ-аас Цар тахлын эсрэг хуулийг баталсан. Өнөөдрөөс хууль албан ёсоор үйлчилж эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Засгийн газрын хуралдаанаар хоёр тогтоолын төслийг баталлаа. Иргэдийн амьдралыг тэтгэх үүднээс дөрвөн арга хэмжээ авч байна. Тухайлбал, энэ сараас эхлэн аравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд сар бүр авдаг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгох шийдвэрийг гаргалаа. Энэ сард 30 мянган төгрөг олгосон. Харин үлдсэн 70 мянган төгрөгийг удахгүй дансанд нь байршуулах болно" хэмээн тодотголоо. 

Түүнчлэн "Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Сард 16 мянган төгрөг байсныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлж байна. Насанд хүрсэн 12200 насанд хүрсэн, 112 мянган хүүхдэд байдаг. Мөн хүүхдэд 8000 төгрөг байсныг 16 мянган төгрөг болгож байна. Энэ арга хэмжээ тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөг олгоно. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 хүн бий. Энэ хүмүүс сар бүр 180 мянган төгрөг авдаг байсныг нэмж байгаа" гэх мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldbaatar(103.212.119.106) 2022 оны 02 сарын 27

bayalala

1  |  0
Top