Ямаа гомдоосон сайд

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

(Ёгтлол)

Ч.Улаан сайд “Ноолуур 100 мянган төгрөгөөр авах нь үнэн. Би худлаа хэлээгүй” хэмээн ард түмэнд таалагдах ганц үг хэлсэн нь тухайн үед малчид бүү хэл ямаа  хүртэл баярлаад майлмаар сайхан байв. Гэвч түүний хэлсэн үг 10 ч хонолгүй өөрчлөгдөж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ноолуурыг 100 мянган төгрөгөөр авахаа мэдэгдэж, бусад аймгийн малчдыг болон ямааг ангилан сортолж “заазуурдаж” орхисон. Түүний хэлснээр зүүн гурван аймгийн ноолуур супер болж, бусад нь зам зуурын “ноолуурхан” болж хувирсан.

Салбар хариуцсан сайдын “сахилгагүй” мэдэгдлийн улмаас зүүн гурван аймгаас бусад аймгийн малчид одоо тойргийн гишүүдээ “барьж идэх” шахаж байна. Амаа ар дээрээ гартал алгадуулсан орон нутгийн гишүүд аргаа барлаа. Мань сайд улайхгүй өөрийнхөөрөө зүтгээд байсан тул аргаа барсан намынхан нь чуулганы хуралдаан дээр “Улайхгүй Улаан юм аа” хэмээн шогшрон суусан нь үнэн.

Монголын малчдынхаа хөдөлмөрийг ангилж, ямааг гомдоосон мэдэгдлийнхээ араас ямар ч жишимгүй сууж байгаа түүнийг яг ямар бодлоготон гэх вэ. “Архангайн ноолуур хэзээ ч 100 мянган төгрөг хүрч байгаагүй” гээд хээв нэг микрофон дээр түгдэрч, улайлгүй хэлчихдэг тэрбээр малчид болон ямаанаас уучлалт гуйх хэрэгтэй. Эрх баригчдын олсон нэг мэргэн санаа нь “Ямааны ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг нэмж олгох” хуулийн төсөл байв. Монголын бүх ямааг гомдолгүй болгох хуулийн төсөл гэсэн үг. Монголчууд хэзээний ямаан омогтой ард түмэн. Тэднээс өмнө 105 мянган төгрөгөөр ноолуураа зарсан зүүн гурван аймгийн малчид кг ноолуур тутам дээрээ дахин 20 мянган төгрөг авна гэвэл малчид болон ямаа нар яавч зүгээр хараад суухгүй болов уу. Монголчууд хэн нэгнээс давахыг хүсэхээс биш хэн нэгнээс ялангуяа мөнгө дутуу авах дургүй ард түмэн.

Хүүхдийн мөнгөн дээрээ 10 мянган төгрөг нэмж, гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг олгохоор болсноо Засгийн газар зарласан ч манайхан “Ямаанаас дорд ард түмэн” хэмээн цахим орчинд шуугисан тул арга буюу дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын нэгэн болтол хүүхдийг мөнгийг 100 мянга байхаар шийдвэр гаргалаа.

Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд ямаанаас хавьгүй илүү гэдгийг нотлон харуулж, Улаан сайдын бодлогогүй үйлдлийг бодлогын замаар шийдвэрлэлээ. Гэхдээ л ямаа гомдсон шүү, Улаан сайд аа.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.188.40) 2020 оны 05 сарын 08

Яагаачгүй зүгээр байсан ямаануудад Улаан сайд эхэлж хайр зарласнаас болж хамаг хэл ам хэрүүл шуугиан дэгдэв. Ямаануудад хүртэл нутгархал жалга довны үзэл газар авчээ.Зүүн аймгийн ямаанууд сайдтай нэг нутаг гэдгээрээ түрий барьж түрж эхэллээ.Баруун аймгуудын ямаанууд аргагүйдэж албан тушаалд ялагдахад хүрэв.

0  |  0
Zochin(202.126.89.191) 2020 оны 05 сарын 07

Omhii. sairan. holtiinhon. hezeenii. oodgui. zantai. Aduunii. hulgaich. daldagnasan. sairan. holt. Ulaan. ovgoniig. Mongoliin. toroos. zailuulah. tsag. ni. boljee

0  |  0
Зочин(66.181.161.42) 2020 оны 05 сарын 07

Улаан сайд биш Улаан Ямаа, Улаан Зусаг. Шинэ нэр нь. Хоч нь биш шүү. Албан ёсны нэр.

0  |  0
Зочин(202.126.89.164) 2020 оны 05 сарын 07

Улайдаггүй урвагч Улаан гэгч ханаж цаддаггүй өгөр өвгөн энэ сонгуулиар аль нам руу жирийлгэх болоо ккк?

0  |  0
Зочин(66.181.190.163) 2020 оны 05 сарын 07

Ямаанууд гомдол гаргаад эхэллээ. Зүүн аймагийн ямааг идэшинд хэрэглэхгүй баруун аймагийн ямаанууд идэшинд яваад эхэллээ. Ямаанууд амьд явах хэрэгтэй гэж заргалдаад сүйд. Өмнө нь энэ тэнцүү идэшинд ч явдаг байсан бол ноолуураасаа болоод ямаанууд хүртэл ялгаатай болж. Цагааныг сайд байхад цагаан ямаа үнэд ордог байлаа одооны сайдын үед бас л өнгийн ямаа үнэд ордог болж

0  |  0
Гаамаа(122.201.23.210) 2020 оны 05 сарын 07

Ямааны хүчинд хүүхдүүдийн мөнгийг нэмсэн. Ямаа буянтай хөөрхөн амьтан юм оо

0  |  0
Бодит байдал(192.82.67.213) 2020 оны 05 сарын 07

Улаан сайдаас Улаан ямаа нь улс орон, ард түмэнд тустай юм. Улаан саадаас нус гоожино, Улаан ямаанаас ноолуур гарна.

0  |  0
Зочин(150.129.142.151) 2020 оны 05 сарын 07

Ноолуураар улс төржихөө болио. Амь наана там цаана гэдэг шиг дэлхий хүчрэхгүй аюулт өвчин эх орныг минь бүсэлчихээд байхад ноолуур ярьж суудаг малчид, ноолуурын ченжүүд тогтож үз.

0  |  0
zochin(64.119.21.131) 2020 оны 05 сарын 07

ENKH DURAKAA chi yamaagaa yamar amitan gedgiig ch medekhguy shuu ,

0  |  1
Top