УОК-оос ирэх сард хоёр өдөр бүх нийтээрээ амрах эсэхийг шийднэ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Ирэх зургаадугаар сарын 1, 5-ны өдөр бүх нийтээр амарна. Учир нь, зургаадугаар сарын 1-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа бол зургаадугаар сарын 5-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байгаа юм. Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар санаачлан парламентаар Бурхан бангийн Их дүйчин өдрийг бүх нийтийн баяр, амралтын өдөр болгон хуульчилсан байдаг. 

Тэгвэл дээрх хоёр өдөр бүх нийтийн амралтын өдөр болгох эсэхийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэх аж. Өөрөөр хэлбэл, цар тахлын дэгдэлттэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа билээ. Тиймээс энэ үед дээрх хоёр өдрийг цуцлах, амралтын өдөрт шилжүүлэх эсэхийг шийдэх аж. Зургаадугаар сарын 1-ны өдөр даваа гараг тохиож байгаа бол зургаадугаар сарын 5-ны өдөр баасан гараг тохиож байгаа юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Selenge(202.126.89.174) 2020 оны 05 сарын 11

Amraah heregtei sh hvvhedvvdteigee baimaar l bna sh d

0  |  0
Zochin (192.82.78.35) 2020 оны 05 сарын 08

Tenegtej ogohiinaa

0  |  0
Тэнэг сайтад(103.212.116.93) 2020 оны 05 сарын 07

Битгий тэнэгт. Хуулиар амрах юм бол онцгой комисст чинь падлий байхгүй. Мэдээгээ зөв бич

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 05 сарын 07

ymar gaitai novsh oyunhorol odoo yhsen hatsanii chin burhanii odor ve….omnohoo yay gej baij baahan munharsan baigali uul us buzarlasan tenegyyd bolood baihad .. gaitai hog ve

0  |  0
sss(103.212.116.162) 2020 оны 05 сарын 07

ugaasaa l amraad bgaa um bish uu ovoljood havarjaad odoo zunjin amrana biz dee ovchin garaagui bhad gants odor amraachaad nohoj ajilluuldag biz dee udaan karantind bhaar odor bolgon l amraltiin odor sanagdaj bna shuu

0  |  0
Top