Хонь
Танд сонголт тулгарна. Ямар ч аргагүй мэт санагдаж, сандарч тэвдэх болно. Биеэ барьж, тайван бай. Шийдэгдэшгүй асуудал гэж үгүй. Бүх хүн таныг захирах гээд байгаа мэт санагдана. Харин та хүний эрхэнд байхыг хүсэхгүй тул бослого гаргана. Гэхдээ үзэл бодлоо хатуу хэлэх хэрэггүй.
Үхэр
Хайр дурлал бүтэлгүй байсан ч сэтгэлээр бүү уна. Эртний, цаг хугацаагаар шалгагдсан нөхөрлөл ч зовлон авчрах үе байдаг. Ойр дотнын хүмүүсээсээ эрч хүч авна. Энэ өдөр ихийг хийх гэж зүтгэх биш байгаа зүйлээ хамгаалж өнгөрүүлэх хэрэгтэй.
Ихэр
Мэргэжлийн ажилдаа амжилт олж, албан тушаал ахих өдөр. Ажил, хамт олноос тань ахмад настнуудад дэмжлэг үзүүлэхэд та оролц. Өөрөөсөө ахмад найз болон аав ээжийнхээ үгэнд ор.
Мэлхий
Хүссэн зорилгодоо хүрэх гэж маш их хөдөлмөрлөнө. Гэхдээ зорилгоосоо татгалзвал та хүч чадал, хөрөнгө мөнгөө авч үлдэж чадна. Амьдралын одоогийн байдалд аль нь хэрэгтэйг бодож сонгоорой. Сонгож чадахгүй байвал найз нөхдөөсөө асуу.
Арслан
Энэ өдөр танд эрх чөлөө, үнэнч нөхөрлөлийг бэлэглэнэ. Өнөөдөр та мэдрэлийн систем, нүдээ эмчлүүлэх болно. Усанд ойрхон байх нь сайн. Үдээс хойш өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.
Охин
Өөрөө л бүгдийг хий. Хамгийн том алдаа бол би алдаагүй гэж бодох байдаг. Хүч суларч байгаа мэт санагдана. Ихэнх ажлаа хойш тавина. Гэхдээ жаахан тэвчиж, идэвхтэй байх юм бол олон боломж байна.
Жинлүүр
Уран бүтээлч жинлүүрүүдэд сайхан санаа төрнө. Болзоонд уригдаж магадгүй. Хийж бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Ямар нэгэн асуудалд ялалт байгуулна. Энэ нь төслөө амжилттай дуусгах, хайр дурлал бүтэх, маргаанд зөв гэдгээ батлах гээд юу ч байж болно.
Хилэнц
Хурдан хөдөл. Сайхан боломжийг хажуугаараа өнгөрүүлэхгүйн тулд сэтгэхдээ ч хурдан байх хэрэгтэй. Өөртөө итгэ. Сөрөг зүйл бус эерэг бодлууд дээрээ төвлөр. Амьдралдаа том төлөвлөгөө оруулж ирнэ.
Нум
Аливаа зүйлийн үр дүн нь таны хүлээж байснаас өөр байхаас бүү эмээ. Мөрөөдөхөөс бүү ай. Ямар нэгэн асуудалд шийдвэр гаргах хэрэгтэй болно. Асуудалд хариуцлагатай хандах юм бол харамсах зүйл огтхон ч гарахгүй.
Матар
Зорилгоо тодорхой харж, эргэн тойрныхныгоо ойлгоно. Өдөржин сэтгэл дундуур байх хэрэггүй. Та ажил төрөл сайн байгаасай гэсэндээ идэвх гаргаж байгаа ч эргэн тойрныхонд энэ нь захиран тушааж байгаа мэт харагдаж магадгүй.
Хумх
Тусгаар тогтнолоо зарла. Гэхдээ энэ нь өөрийнхөө хийж байгаа зүйлийг зөвтгө гэсэн үг биш. Нэг талаас энэ нь таны бизнест хэрэг болох ч нөгөө талаараа маргааны сэдэв болох вий!
Загас
Өнөөдөр таны эрч хүчинд бусад хүн атаархана. Идэвхтэй, өөртөө итгэлтэй байна. Гэхдээ хатуу байж, эргэн тойрныхноо бухимдуулах хэрэггүй. Бүх зүйлийн жорыг тааруул.
Сэтгэгдэл ( 0 )