ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн эерэг энергиэр дүүрэн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Хонь

Ажил хэрэгт ямар нэгэн саад байхгүй. Төлөвлөгөөнүүдээ бүгдийг нь ч биелүүлж магадгүй. Гэхдээ амьдрал бол бидний багадаа тоглодог байсан тоглоом биш. Бүгдийг та захирна гэж байхгүй. Маш чухал ажил эхлэх гэж байгаа бол тайван хөдөл.

Үхэр

Эерэг энергиэр дүүрэн байна. Таны мэдрэмж маш тэнцвэртэй байна. Цалин хөлсөө нэмүүлэх арга хэмжээ авахад таатай. Орой ямар ч ажилд таатай байна. Амжилттай байх нь энгийн зүйлээс эхэлдэг.

Ихэр

Танд зөвлөж чадах ганц зүйл бол сэтгэл хөдлөлөө сайн хяна. Хяналтаа алдаж болохгүй. Аз сорих хэрэггүй өдөр. Гэр орныхоо асуудлыг шийд. Гэрт тань сайхан уур амьсгал ноёлохоор байлга. Хүмүүстэй чин сэтгэлээсээ ярилцаж, алдаа хийсэн бол зас.

Мэлхий

Амьдралдаа болон бодол санаандаа бүрэн эрхт эзэн нь байхыг хүснэ. Та өнөөдөр бусдад гайхагдахаар сэргэлэн байна. Хэнтэй ч маргахгүй. Ямар ч зөрчлийг тайвнаар хүлээж авахад бэлэн байна. Нөхцөл байдлыг гартаа байлгаж чадна.

Арслан

Бүх нийтийн анхаарлын төвд байна. Айдсынхаа өөдөөс хар. Бухын эврээс шууд барьж авах нь танд илүү амар байх болно. Хүмүүс танд зөвлөхийг хүсэж мэднэ. Эргэн тойрныхны асуултад шүүмжлэлтэй хандах гээд хэрэггүй. Зүгээр л өөрийнхөөрөө бай.

Охин

Өнөөдөр ямар нэгэн зүйл дутуу мэт санагдана. Зөн мэдрэмжээ дагахад буруудах зүйл байхгүй. Уншиж, таньж, үзэж мэд. Карьер болон амьдралд тань нөлөөлөх сонирхолтой санаанууд төрнө. Эсвэл ашигтай танилуудтай болно.

Жинлүүр

Шинэ, сонирхолтой уулзалт хүлээж байна. Шинэ танилуудтай ч болно. Зөн совингоо дагаснаар та хэрэгтэй үед нь хэрэгтэй газраа байж чадна. Дурсамжтай, сонирхолтой өдөр байх болно. Харин сул тал тань саад болж магадгүй тул өөртөө хяналттай ханд.

Хилэнц

Өнөөдөр таны сэтгэл хөдлөл янз бүр болж өөрчлөгдөнө. Манан арилах мэт болж, нар мандаад эргээд бүрхэх мэт болно. Гэхдээ та сэтгэл хөдлөлдөө анхаарал хандуулах хэрэггүй. Чухал ажлаа хойшлуулж, амар.

Нум

Хажуугаараа ниссэн ялааг заан болгож харах хэрэггүй. Эргэн тойрныхны дутагдал, сөрөг байдалд анхаарал бүү хандуул. Ажил хэрэгтээ анхаарал хандуулбал амжилт ойрхон байна. Олон хүнтэй газар очиж, хөгжилдөхөд буруудахгүй.

Матар

Гэрийнхэндээ анхаарал тавьж өнжинө. Энэ нь маш сайн. Гэрээ тохижуул. Өнөөдөр та хүсэлдээ хөтлөгдөнө. Магадгүй өглөөнөөс эхлээд сэтгэл хөдлөл нэмэгдэнэ. Амжилтад хүрнэ гэсэн итгэлтэйгээр амарч, тайвшрахад гэмгүй.

Хумх

Та уран бүтээл хийдэг хүн биш ч өнөөдөр ямар нэгэн зүйлээр оролдоно. Оюуны чадамж маш өндөр байгаа энэ үеийг ашигла. Сонирхолтой хүмүүстэй сонирхолтой зүйлийн талаар ярилцаж ч магадгүй.

Загас

Тогтоосон дүрэм журмыг санаатайгаар зөрчих хэрэггүй. Онцын хэрэггүй зүйлд анхаарал хандуулж төлөвлөгөөгөө бүү нураа. Мөнгөнд их татагдах өдөр. Гэхдээ та өөртөө анхаарал хандуул. Хэтрүүлж идэх, хордлого авах зэргээс сэргийл.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top