Засгийн газрын өнөөдрийн /2020.05.13/ ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эрчим хүчний салбарт хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ
Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Ерөнхий сайдын захирамжаар олгов. Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих төсөлд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Азийн хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэсэн нь энэ билээ.
Монгол Улсын хэмжээнд оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 5 хувь буюу ойролцоогоор 50 мВт-аар нэмэгдэж, нөөцгүйгээр бүрэн хүчин чадлаа шавхаж ажилладаг билээ. Мөн ОХУ-аар эрчим хүчний системийн тохируулгаа хийлгэсээр иржээ.
Иймд дээрхи төслийг хэрэгжүүлж, цэнэг хураагуурын системийг барьснаар Монгол Улс дотооддоо эрчим хүчний тохируулгаа хийж, бие даасан байдал, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх юм.
Гадаадад оршин суугаа хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно
Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа билээ. 2020 оны дөрөвдүгээр сарын дүнгээр 1 сая 122 мянга 400 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Цар тахлын тархалтын үед Засгийн газраас Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд аравдугаар сарын 01-нийг хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгохоор болсонтой холбогдуулан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ. Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 2020 оны аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэлээ. Одоогоор 2020 оны 04 дүгээр сарын байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна.
Товчоор
Сэтгэгдэл ( 9 )
Сонгууль дуустал цаас үйлдвэрлэж л бай.дараа нь хэн нь юу ярихыг үз
монголд суугаа гадаад иргэдийн хүүхдүүдэд өгөх гээд байгаа мөнгөө гадаадын их дээд сургууль коллежид суралцаж байгаа бодовч хорио цээрийн улмаас эх орондоо ирэх бололцоогүй байгаа оюутнуудад олгох хэрэгтэй.
Юун Монголд байгаа гадны нөхдийн хүүхдүүдэд мөнгө өгнө гэж юугаа хуцна вэ?Тэр илүүдсэн мөнгө хаана бна.Харийнхан бол харь Монгол биш энэ хаанахын луйвар яваад бнаа. Нэг л бишээ
Юун Монголд байгаа гадны нөхдийн хүүхдүүдэд мөнгө өгнө гэж юугаа хуцна вэ?Тэр илүүдсэн мөнгө хаана бна.Харийнхан бол харь Монгол биш энэ хаанахын луйвар яваад бнаа. Нэг л бишээ
Юун Монголд байгаа гадны нөхдийн хүүхдүүдэд мөнгө өгнө гэж юугаа хуцна вэ?Тэр илүүдсэн мөнгө хаана бна.Харийнхан бол харь Монгол биш энэ хаанахын луйвар яваад бнаа. Нэг л бишээ
Юун Монголд байгаа гадны нөхдийн хүүхдүүдэд мөнгө өгнө гэж юугаа хуцна вэ?Тэр илүүдсэн мөнгө хаана бна.Харийнхан бол харь Монгол биш энэ хаанахын луйвар яваад бнаа. Нэг л бишээ
gadaadad bgaa hvvhed munguu yaj avahiin halamj deer dans neelge geed bdqg neeh geheer gadaadad bdag teheer yahuu
Тэтгэвэрийн зээлгүй ахмадуудын сая төгрөг юу болсон бэ
Тэтгэвэрийн зээлгүй ахмадуудын сая төгрөг яасан бэ молиго болсон уу