Ц.Баатархүү: Нэр дэвшигчид 2-3 цагийн дараа тодорно

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

АН-ын Үндэсний бодлогын хорооны 15 дугаар хурал үргэлжилж байна.Хуралдаанд тус намын Үндэсний бодлогын хорооны 410 гишүүн цахимаар оролцож байгаа юм. Тэд өнөөдөр /2020.05.16/ хуульд заасны дагуу УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулна.

Тэгвэл яг одоо АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлын явцын талаарх мэдээллийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү өглөө. 

Тэрбээр "Монгол Улсыг нэн тэргүүнд хар жагсаалтаас гаргах, баялаг бүтээгчдээ хамгаалах чадварлагн 76 хүнийг тодруулах үйл явц амжилттай үргэлжилж байна. Хуралдаан 80-аад хувийн ирцтэй эхэлсэн. Одоо нэр дэвшигчдийг тодруулах сонгон шалгаруулалтын хурал болж байна. Нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргаж, намын удирдлага өгнө. Дараа нь Үндэсний бодлогын хороонд хүргүүлнэ. Дараа нь санал хураалтыг нууцаар явуулна. Одоо бол 2-3 цагийн дараа нэр дэвшигчид албан ёсоор зарлана. Аяндаа мэдээлэл нь тодорхой болох байх" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top